Энэ үйл явдлыг зөвтгөх үг алга. Гүржийн зүгээс 8-р сард цохилт өгсөн Цхинвалид очсон Европын парламентын ассамблейн зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн Люк Ван дер Бранде ийм сэтгэгдэлтэй байна. Европын парламентын ассамблейн зөвлөлийн төлөөлөгчид Өвөркавказд саяхан болсон дайны үр дагаврын талаар хэлэлцүүлэг явуулахын тулд мэдээлэл цуглуулахаар 9-р сарын 22-25-нд Орос улс, Гүрж, Өмнөд Осетид очсон юм. Тэрээр Цхинвалид Гүржийн цэргүүдийн сүйтгэсэн еврейн дүүрэг, парламентын барилга, бусад объектыг очиж үзжээ. Европын олон оронд Өвөркавказд болсон үйл явдлын талаар буруу төсөөлөл их байна. Европын орнууд Вашингтоны нөлөөгөөр саяхан болсон үйл явдлыг Орос улс Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт цэргээ оруулж Гүржийг өдөөн хатгасан үзэж байна. Орос улс гарцаагүй ийм арга хэмжээ авахад хүрсэн тухай ярих орон цөөхөн байсан юм. Орос улс Өмнөд Осетийг түйвээн устгахаас аврах зорилготой байсан. Европын парламентын ассамблейн зөвлөлийн төлөөлөгчид хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсад очиж, үүнд итгэсэн юм. Тэднээс гадна бусад албаны хүмүүс ч энэ үйл явдлын талаар сэнхэрч байна. Бельгийн парламентын олон улсын асуудал эрхэлсэн комиссийн орлогч дарга Жози Дюбье Өмнөд Осетид очоод бүр ч их цочирджээ. Түүний хэлснээр Гүржийн ерөнхийлөгч Саакашвили хэрцгий халдан түрэмгийллийг зохион байгуулагч, олон улсын хууль эрхийн үндсэн зарчмыг зөрчиж, энгийн номхон иргэдийг бөмбөгджээ. Бельгийн сеантч илтгэлдээ Орос улс Гүржид халдсан бус Гүрж улс Өмнөд Осетид халдсан гэж бичжээ. Гүржийн цэргүүд энгийн иргэдийг санаатайгаар хөнөөж, байшин, өмч хөрөнгийг устгасан тухай мэдүүлгийг тэрээр иш татсан юм. Энэ гэмт хэрэг олныг хамарсан шинжтэй байна. Энэ ажиллагааны дүнд 1,5 мянга орчим осетин иргэн үрэгдсэн байна. Бараг 30 мянган хүн дүрвэжээ. АНУ болон түүний зарим холбоотон энэ бүхний дараа Гүржийг хайцаалж байгаа нь утгагүй хэрэг хэмээн улс төр судлаач Александр Дугин үзэж байна. «Гүрж улс оросын энхийг сахиулагчдын аминд хүрч, Цхинвалид халдаж эхэлжээ.Дэлхий ертөнцийн нүдэн дээр энгийн иргэдийг хөнөөсөн. Цхинвали хотоос 8-р сарын 8-нд замаар гүйлдэж байсан хүмүүсийг хүнд буугаар хөнөөж байсан. Тэнд голдуу осетин үндэстэн үрэгдсэн юм. Энэ жинхэнэ хоморголон тохиолдол юм». Энэ бол хэтрүүлэг биш ээ. Орос улсын прокурорын газрын дэргэдэх мөрдөн шалгах хороо Гүрж улс осетин үндэстнийг бүрмөсөн устгах зорилгоор халдан түрэмгийлснийг гэрчлэх хангалттай баримт цуглажээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>