Ерөнхийлөгч Д.Медведев, Нурсултан Назарбаев нарын оролцоотой хоёр орны хил орчмын бүс нутгийн бизнес эрхлэгчид, удирдагчдын өнөөдрийн уулзалтын сэдэв ийм байна. ШХАБ-ын 8-р сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Казахстаны ерөнхийлөгч Д.Медведевийг Актюбинск хотод урьсан юм. Хоёр орны улс төрийн идэвхтэй яриа хэлэлцээ, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл бөгөөд олон чиглэлтэй эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн үндэс юм. Хоёр орны бараа эргэлт өнгөрсөн хагас жилд 30 хувиар өсч, 20 тэрбум долларт хүрсэн байна. Хоёр орны хил орчмын 19 бүс нутгийн харилцаа холбоо үүнд нэлээд хэмжээгээр нөлөөлсөн юм. Челябинск мужийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын дөрөвний нэг, мөн Орос улсын Омск мужийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 60 хүртлэх хувь нь Казахстанд ноогдож байна. Үүний зэрэгцээ Казахстаны Костанайск болон Павлодарск мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ бараг тэр чигтээ орос улсын зах зээлд чиглэжээ. Төв Азид ажил хэргийн хөдөлгүүр болж байгаа Орос, Казахстаны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, мөн эдийн засгийг цаашид хөгжүүлэх асуудал нь өнөөдөр Актюбинскт болж байгаа бага хурлын гол сэдэв байна. Энэ бага хуралд хоёр орны хил орчмын муж болон холбогдох газрын удирдлагууд оролцоно. Хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд форум нэмэлт түлхэц болно гэж үзэж байна. Тухайлбал “Евразия” суваг барих орос-казахстаны төсөл юм. Өнгөрсөн оны 6-р сард Санкт-Петербургийн эдийн засгийн форумын хүрээнд болсон ТУХН-ийн орнуудын удирдлагын дээд хэмжээний уулзалтын үеэр анх төслийн талаар мэдэгдсэн юм. Хуурай замын тээврийн төсөл сонирхол татаж байна. Сибирийн өмнөд хэсэг, мөн Казахстаны хойд хэсгийн хотууд Европ, зүүн Азийг холбосон тээврийн олон улсын хонгилын уулзвар болж байна. Энэ хонгилоор өнгөрч байгаа тээврийн урсгалд үйлчлэх нь ирээдүйтэй бизнес төдийгүй нутаг дэвсгэрийн хөгжилд түлхэц болж байна. Орос, Казахстаны ерөнхийлөгч нарын оролцоотойгоор нефть, хийн салбарт хамтран ажиллах хэтийн төлөвийг хэлэлцэж байна. Төв Азиаас нүүрс ус төрөгчийг тээвэрлэх, ашиглах, тандан судлах чиглэлээр хоёр тал олон улсын хэмжээний томоохон олон төсөл хэрэгжүүлж байна. Тиймээс тэдний хүч чармайлтыг зохицуулж энэ бүс нутгаас Оросын нутгийг дайран Хятад, Европт нефть, хийг тогтвортой нийлүүлж, олон улсын эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>