Энэ төв өсч бойжиж байгаа хойч үеийнхэнтэй ажиллахад кино урлагийг ашиглах боломж олгоно хэмээн зохион байгуулагчид нь үзэж байгаа тухай манай сурвалжлагч Владимир Корецкий тэмдэглэв. Дорно Сибирийн нутагт сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцсэн техникээр тоноглогдсон, сурагчдад зориулсан цорын ганц кино театр байгуулагдлаа. Кинотеатрын эргэн тойронд тав тухыг хангах барилга барина. Энд зундаа хүүхдийн парк, өвөлдөө мөсөн гулгуур ажиллана. Кино төвд хүүхдийн кино үзүүлэхээс гадна сонирхосон хүүхдүүдийг кино урлагт сургана. Красноярскийн кино театрт нэмж сонирхолын дагуу клуб байгуулахаар төлөвлөж байгаа тухай Красноярскийн засаг захиргааны соёлын удирдах газрын дарга Наталья Малашук ярьж байна: «Кинотеатр кино үзэж сонирхох газраас гадна амарч, цэнгэх газар байна. Энд клубуудын уулзалт болж, сонирхолын дагуу уулзалт болж, кино урлагт оператор, дууны найруулагчаар ажиллах сонирхолтой хүүхдүүдэд сургалт явуулна». Сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан хөтөлбөрөөс гадна кино урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, энэ салбарын ажилтнууд дадлага хийх боломжтой юм. Тэд шинэ кино, дүрс бичлэгийн технологи, тайз дэлгэцийн нэрд гарсан хүмүүстэй танилцуулна.

<сонсох>