Эрхүү мужийн орон нутгийг судлах музей түүх-соёлын өвийн үнэлж баршгүй дурсгалын зүйлс бий. Сибирийн хуучны музейн онцлог нь Азийн нэрд гарсан судлаачдын аялалын материал, Оросын газар зүйн нийгэмлэгийн Дорно Дахин-Сибирийн салбарын гишүүн-эрдэмтдийн экспидицийн материал үндэс нь болдог үзмэрийн цуглуулга сибирийн энэ хуучин музейн онцлог юм. Музейн үзэсгэлэнгийн танхимд жил тутам 40 гаруй үзэсгэлэн гардаг. Музейн санд Сибирь, Алс Дорнод, Камчатка, Монгол, Солонгос, Хятадын ард түмний материаллаг болон оюуны соёл, ахуйг тодорхойлсон гэрэл зураг, баримт бичиг, эд хэрэгсэл бий. Тус музейд саяхан “Тал нутгийн дууг сонсоорой” нэртэй монгол цуглуулгын эд хэрэглэлийн үзэсгэлэн тус музейд гарлаа. Эрхүүгийн орон нутгийг судлах музейн эрдэм шинжилгээний ажилтан Ольга Дурова энэ талаар ярьж байна: «Үзэсгэлэнд Монголын түүх, соёлын талаар өгүүлсэн 200 гаруй үзмэрийг музейн фондоос гаргаж тавив. Музейн нэг танхимд бөө, буддын шашны шүтээн тухайлбал ариун бумба, шашны дэг жаягийг үйлдэхэд ашигладаг хонх, хөгжмийн зэмсэг, даавуугаар урласан буддын шашны шүтээн, Цам шашны баярын үеэр ашигладаг баг зэргийг тавьсан. Шашны цам бүжигт зэс бүрээ, зөөлөн дугаралттай цохивор хөгжмийн зэмсэг, бөмбөр, хонх болон бусад хөгжмийн зэмсгээр тоглодог сүмийн найрал хөгжмийн хамтлаг чухал үүрэг гүйцэтгэж байсан. Энэ бүхнийг та манай үзэсгэлэнгээс үзэх боломжтой. Үүнээс гадна үзмэрт Оросын газар зүйн нийгэмлэгийн Сибирийн салбарын гишүүн Григори Потанин, Дмитрий Клеменц, Николай Ядренцев нарын 19-р зууны төгсгөл 20-р зууны эхэн үед Монголын судалгааны нийтлэл, эрдэм шинжилгээний ажил зэргийг тавьсан гэж Эрхүү хотын орон нутгийг судлах музейн эрдэм шинжилгээний ажилтан Ольга Дурова ярив. Тэд Монгол улсад олон аялал зохион байгуулж байжээ. Тэдний нэг аялалын төгсгөлд 120 жилийн тэртээ 1888 онд Эрхүүгийн музейд буддын шашны эд хэрэглэлийн үзэсгэлэн гаргасан байна. Тэр үед авчирсан олон эд хэрэглэлэийг “Тал нутгийн дууг сонсоорой” үзэсгэлэнд тавьсан. Энэ үзэсгэлэнгээс эрхүү хотынхон Монголын антропологи, нийгмийн хэлбэрийн гэрэл зургийг анх удаа сонирхоно. Халх, төвд, өмнөд хэсгийн монголчууд, өндөр дээд зиндааны хүмүүс, лам хуваргын 120 жилийн тэртээ Черушины авсан гэрэл зургийг тавина. 19-р зууны төсгөлд хийсэн гайхалтай гэрэл зургийг Оросын шинжлэх ухаан академи шинжлэх ухаанд үнэ цэнэтэй хэмээн хүлээн зөвшөөрсөн юм. Гэрэл зураг хуучин Өргөө хот, Монголын нийгмийн хэлбэрийг амьдруулж, түүхэн үнэ цэнээ өнөө хир алдаагүй байна. Үзэсгэлэнд ахуй, гэрийн эд хэрэглэлийн хэсэг, монгол үндэсний хувцас зэргийг тавьсан юм. Үзэсгэлэнг хүмүүс их сонирхож байгааг төгсгөлд нь хэлмээр байна. Үзэсгэлэнг сурагч, насанд хүрэгчид, Эрхүүгийн их дээд сургуульд сурч байгаа монгол оуютнууд сонирхож байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>