ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яаманд Монголын анд нөхдийн оросын нийгэмлэгийн идэвхтнүүдэд өндөр дээд шагнал гардуулах ёслол саяхан боллоо. Шагнал гардуулах ёслолд Монголын анд нөхдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэч Виктор Горбатко, Монголын найрамдалын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улс болон ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Гүррагчаа нар оролцов. Элчин зөвлөх хатагтай Сувд үг хэлэхдээ: «Найрамдалын нийгэмлэг Орос ч тэр, Монгол Улсад ялгаагүй чухал, үр нөлөөтэй ажил өрнүүлж, хоёр орны ард түмний хамтын ажиллагаа, найрамдалыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна. Энэ оны 6-р сард бид Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хагас жилийн ойг тэмдэглэсэн юм. Өнөөдрийн уулзалт хэдэн сарын өмнө эхэлсэн баярын арга хэмжээний үргэлжлэл болж байна» гэлээ. Хатагтай Сувд сансрын нисэгч Гүррагчааг үг хэлэхийг хүслээ: «Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хэд хэдэн анд нөхөд, идэвхтнүүдэд Монгол улсын төр засгийн дээд шагнал гардуулсан гэж Гүррагчаа хэлэв. 231 дугаартай энэ зарлигт энэ оны 8-р сарын 1-нд гарын үсэг зурсан юм. Улс орны удирдлагын үүрэг даалгаврыг би өнөөдөр дуртаяа биелүүлж байна». Ж.Гүррагчаа Монгол Улсад 10 гаруй жил ажиллаж, Дархан хотын хүндэт иргэн болсон, Орос улсын гавьяат барилгачин, “Росстройизыскания” Улсын нэгдсэн байгууллагын ерөнхий захирал Леонид Кушнирийг “Алтан гадас одон”-оор шагнав. Леонид Кушнир сүүлийн жилүүдэд Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 1-р дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Владимир Бабушкин, Холбооны нийгмийн хөгжлийн төвийн ерөнхий захирал, нийгэмлэгийн 1-р дэд ерөнхийлөгч Петр Иванов, Монголын анд нөхдийн нийгэмлэгийн идэвхтэн Эдуард Максимов, Владимир Буянов нарт “Найрамдал” медаль гардууллаа. Орос улсын нэрд гарсан монгол судлаач, хэл бичгийн ухааны доктор Анна Цендинаа мөн “Найрамдал” медалиар шагнажээ. Ноён Гүррагчаа “Монгол-Оросын” найрамдалын нийгэмлэгийн медалийг Монголын анд нөхдийн нийгэмлэгийн хоёр идэвхтэн тухайлбал Жаид Жемаль, 1930-аад онд Архангай аймагт ажиллаж байхдаа лам нарын гарт зэрлэгээр үрэгдсэн оросын эмч Самуила Номовын хүү эмч Александр Немой нарт гардууллаа. Төр засгийн дээд шагнал хүртсэн хүмүүсийг төлөөлөн Леонид Кушнер болон Петр Иванов нар ёслолын ажиллагааны үеэр үг хэлэв. Леонид Кушнир Монгол Улсын ерөнхийлөгч, монгол анд нөхөддөө өндөр дээд шагнал гардуулсанд гүнээ талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ: «Энэ шагнал бидэнд их чухал. Манай ард түмний сайн сайхан байдлын төлөө цаашид ажиллах урам зориг өгч байна. Ийнхүү шагнал гардуулсан нь Монгол Улсад зөвлөлт, оросын мэргэжилтнүүдийн хийсэн бүгдийг монголын удирдлага, ард түмэн үнэлж, эргэн дурсаж байгааг илтгэж байна. Монгол Улс өнөө үед амжилттай хөгжиж байна. Үүнд бидний хөдөлмөр өчүүхэн ч гэсэн шингэсэн. Өнөөгийн шинэ нөхцөлд манай хамтын ажиллагаа бүх салбарт бэхжиж, үр шимээ өгнө гэдэгт бид найдаж байна» гэж Л.Кушнир хэллээ. Харин Петр Иванов “Найрамдал” медалиар шагнасанд талархаад, залуу үеийг төлөөлөн хэлэхдээ: «Орос, Монголын хамтын ажиллагаа маш ирээдүйтэй. Бид Виктор Горбаткогийн хамт саяхан Монголд очоод ирлээ. Энэ улс ямар хурдтай хөгжиж байгааг бид дахин гайхан бахадлаа. Манай ахмад үеийнхний байгуулсан хөрсөн дээр Орос, Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байна. Биднийг холбож, нэгтгэх мэргэжлийн олон мөч байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>