Үнэт цаасны зах зээлд таатай хэлбэрээр нөлөөлөх, банкны хөрвөх чадварыг дэмжих цогц арга хэмжээг Оросын төв банк, Сангийн яам сангийн яам авч хэрэгжүүлээд байна.Оросын санхүүгийн зах зээлд үнэт цаасны үнэ сүүлийн өдрүүдэд жолоогүй унаж байсан тул үнэт цаасны бүх худалдааг лхагва гаригт зогсоосны дараа ийм шийдвэр гаргав. Сангийн яам, Төв банк нэмж мөнгө оруулахын тулд зээлийн байгууллагуудыг дэмжихээр шийдсэн нь түр зуурын шинжтэй болохыг тэмдэглэсэн юм. Сангийн яамны сайд Алексей Кудрин энэ тухай мэдэгдэхдээ: «Бидний авч буй арга хэмжээ гэнэтийн өөрчлөлтийг зөөллөж, банкны систем бусад шаардлага, эх үүсвэрийн өөр өртөг, зах зээлд хэрэгсэл зарим талаар багасах, гадаадын зах зээлд ийм хэмжээнд авах боломжгүй байгаа зэрэгт дасан зохицож, зээлийн төлөвлөгөөгөө өөрчлөх боломж олгоно. Энгийн иргэдэд байдал бараг өөрчлөгдөхгүй. Хамгийн аюултай эрсдэл нь өсөөд одоо буурч байгаа инфляц юм. Тиймээс хагас жилд инфляцийн нааштай үзүүлэлттэй болно гэдэгт бид найдаж байна. Бид тогтвортой бодлого барьж байгаа. Энэ нь алт, валютын нөөцөөр тодорхойлогддог. Бидэнд ийм нөөд хангалттай бий. Төрөөс банкны хадгаламжийг баталгаажуулж байгаа ч, төлбөр төлөхгүй байх эрсдэл байна”гэлээ. Орос улс дэлхийн санхүүгийн хямралд муугүй бэлтгэжээ хэмээн өрнөдийн тэнцвэртэй үнэлэлт хийдэг шинжээчид үзэж байна. Орос улс санхүүгийн хуримталсан нөөцийн ачаар дэлхиийн олон орон тэсч үл чадах санхүүгийн цочролд тэслээ хэмээн АНУ-ын сенатын гадаад харилцааны асуудал эрхэлсэн орлогч дарга Ричард Лугар мэдэгдсэн юм. Өнөөгийн санхүүгийн хямарал дэлхийн шинжтэй ч, энэ хямаралд өртсөн бүх орны хоорондын авч буй арга хэмжээг тодорхой зохицуулах шаардлагатай байгааг өрнөдөд ойлгож байна. ОХУ-ын Сангийн сайд Алексей Кудрин өчигдөр АНУ-ын Сангийн сайд Генри Полсонтой утсаар ярьсанаас зохицуулах арга хэмжээ үргэлжилж байна гэж үзэж болно. АНУ-ын санаачилгаар ийнхүү ярилцсан юм. Орос, АНУ-ын санхүүгийн зах зээлийн байдлыг тогтворжуулах сонирхолтой байгаагаа 2 тал илэрхийлжээ. Харин Засгийн газрын тэргүүн В.Путин өнөөдөр Орос улсад ажиллаж байгаа гадаадын томоохон бизнес эрхлэгчидтэй улс орны санхүүгийн зах зээлийн талаар ярилцана. Санхүүгийн зах зээлд сүүлийн үед үүссэн асуудлыг эс тооцовол оросын эдийн засаг олон улсын хөрөнгө оруулагчдад ашигтай хэвээр байна гэж засгийн газрын эх сурвалж өчигдөр мэдэгдсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>