АНУ-д суух ОХУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт шинэ элчин сайд Сергей Кисляк Цагаан ордонд ерөнхийлөгч Жорж Бушт итгэмжлэх жуух бичиг гардуулах еслолын үеэр энэ тухай хэллээ. Энэ санаа илт тодорхой юм. Орос, АНУ-ын харилцаанд бэрхшээл эсвэл боломжийн аль нь их байгаа нь асуудлын гол нь юм. Талууд санал зөрөлдөөнөөсөө салж, боломжоо хэрэгжүүлэхийг жинхэнээсээ хүсч байгаа эсэх нь чухал юм. АНУ-ын ерөнхийлөгч, Орос улсын элчин сайд уулзалтын үеэр бэрхшээлийг даван туулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. ОХУ-д сууж байсан америкийн элчин сайд асан, өдгөө Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Уильям Бёрнсийн америкийн конгресст хэлсэн үг анхаарал татсан юм. Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаа АНУ-ийн гадаад улс төрийн алхамаас гадна оросын удирдлагын түгшиж байгааг ойлгох хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан тэрээр Косовын асуудал, Чех, Польшид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах, НАТО-г Орос улсын хил хүртэл өргөжүүлэх, тус эвсэлд Украин, Гүржийг багтаах оролдлогыг сануулсан юм. Энэ үнэн хэдий ч, Москва болон Вашингтоны харилцаанд байгаа бүх бэрхшээлтэй асуудал биш юм. АНУ ийнхүү түгшиж байгааг зайлшгүй хүлээн зөвшөөрч, арилгах есгүй ч, харамсалтай нь Цагаан ордон энэ байр суурьт хөтлөгдөж байна гэж дипломатч тэмдэглэв. Вашингтон Москватай сайн харилцаатай байхыг сонирхож байна хэмээн байнга хэлдэг ч, энэ харилцааг улам муутгах зүйл их хийж байна. АНУ Москватай тогтоосон харилцааг муутгасан учраас тэд өөрсдөө үүнийгээ засч залруулах естой хэмээн Орос улсаын засгийн газрын тэргүүн В.Путин өрнөдийн хэвлэлд өгсөн саяхны ярилцлагадаа тохиолдлоор нэг хэлсэн юм биш ээ. Орос улс сайн, түншийн гэхдээ бие биенийхээ ашиг сонирхолыг харгалзсан, тэгш эрхийн үндсэн дээр АНУ-тай харилцаа тогтоох хүсэлтэй байгааг ерөнхийлөгч Д.Медведев нэг бус удаа хэлсэн юм. Үүнтэй холбогдуулан пуужин-цөмийн зэвсгийг хураах, үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, терроризм, мансууруулах бодис, орчин үеийн бусад аюул заналын эсрэг тэмцэхэд хамтран ажиллах нь чухал байгааг тэмдэглэсэн юм. Харин АНУ-ын өнөөгийн засаг захиргаа Гүржийн удирдагч Саакашвили мэтийн утсан хүүхэлдэй, эсвэл дэлхийд тэр дундаа хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын орон зайд явуулж байгаа гадаад бодлогын амиа бодсон зорилтын улмаас энэ хамтын ажиллагааг хагарган бутаргахад бэлэн байна. АНУ-д 11-р сард ерөнхийлөгчийн сонгууль болоход цөөхөн хугацаа үлдлээ. АНУ-ын одоогийн засаг захиргаа өөрчлөгдсөний дараа Москва, Вашингтоны харилцаа сайжирна гэж найдаж байна. Мэдээж хэрэг Цагаан ордонд хүйтэн дайны үеийн эсвэл оросын эсрэг сэтгэлгээтэй хүн ирэхүй бол шүү дээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>