Наадмын 12 хоногийн турш хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин хүч тэнхээ, тэвчээр хатуужилаа харууллаа. Албан бус дүнгээр Орос улсын шигшээ баг Параолимп-2008 наадамд 8-р байрт оржээ. Жагсаалтын эхэнд Хятадын шигшээ баг нийт дүнгээр 207 медаль авснаас 87 нь алтан медаль юм. Оросын шигшээ багийн тамирчид Бээжин хотоос өөдрөг сэтгэлтэй буцаж байна. Шигшээ баг тамирчид медалийнхаа тоогоор эхний 10 байрт орох зорилт тавьсан билээ. Оросын шигшээ баг 2004 онд Афинд болсон параолимпт гаргасан амжилтаа ахиуллаа. Тэд 63 медаль авсан нь өмнөх параолимпийн наадмаас 12 медаль илүү авчээ.Энэ удаагийн параолимпийн наадамд Орос улсын хөгжлийн бэрхшээлтэй 145 тамирчин улс эх орноо төлөөлжээ. Тэдний олонх нь гавьяат тамирчин юм. Тэд спортын 20 төрлөөс 13 төрөлс хүч самбаагаа сорьжээ. Усан сэлэлтийн тамирчид 11 алтан медаль хүртэж хамгийн амжилттай оролцсон байна. Оросын тамирчид ширээний теннис, буудлага, жюдогийн спортоор алтан медаль хүртсэн байна. Жад шидэгч Алексей Ашапатов параолимпийн хоер удаагийн аварга болов. 800 метрийн зайн гүйлтэд Артем Аревьев алтан медаль хүртсэн юм. Завь, туялзуур сэлэмийн спортын тамирчид муугүй амжилт үзүүллээ. Академи завин спортыг анх удаа параолимпийн хөтөлбөрт багтаасан юм. Тоглоомын төрлийн спортын тухайд Европын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн волейболын шигшээ баг тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Оросын хөл бөмбөгийн шигшээ баг тамирчид 7:7 оноогоор тэнцэж мөнгөн медаль хүртжээ. Нэмж цаг сунгаад 1:2 харьцаагаар Украины багт хожигдсон байна. “Бидэнд ялимгүй аз тутлаа” хэмээн Оросын шигшээ багийн тамирчин, 2008 оны параолимпийн наадмын мөнгөн медалийн шагналтан Лаша Мурваназе ярьж байна. «Бүгд хичээсэн ч, аз дутлаа. Тэмцээн их ширүүн болсон. Украины шигшээ баг хүчтэй өрсөлдөгч ч гэсэн бид ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан”гэлээ. Хятад улс Параолимпийн наадамд дэлхий дахины анхаарлыг татаж чадлаа хэмээн Орос улсын параолимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Терентьев наадмыг ийнхүү дүгнэн хэллээ. Бээжингийн параолимпийн наадмын тэмцээн уралдааныг телевизээр шууд дамжуулсан цаг дээд амжилт тогтоов. Энэ нь олон нийтийн хөжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах байдлыг өөрчлөхөд тус боллоо. Сочи хотод 2014 онд өвлийн олимпийг зохион явуулах бэлтгэл ажлын хүрээнд Бээжингийн олимпиийн наадмын туршлагыг зайлшгүй харгалзана.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>