Foto http://www.irk-mongolia.ruОрос улсын төлөөлөгчийн газар гадаадын орнуудад тэр дундаа Монгол Улсад 1990-ээд оны дунд үеэс ажиллаж эхэлсэн. Өнөөдөр тус улсын нутаг дэвсгэрт Буриадын бүгд найрамдах улс, Тува, Алтайн хязгаар, Новосибирск, Чит, Эрхүү муж зэрэг оросын 6 төлөөлөгчийн газар ажиллаж байна. Эрхүү мужийн төлөөлөгчийн газар хамгийн түрүүнд байгуулагдсан юм. Тус төлөөлөгчийн газрын тэргүүн Валерий Кисловтай манай тусгай сурвалжлагч Ольга Павлович саяхан Улаанбаатар хотод очихдоо уулзсан юм. Өнөөдөр түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе:
Асуулт: Валерий Александрович, Эрхүү мужийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах шалтаан юу байв? Төлөөлөгчийн газрын зорилт, зорилго нь юу вэ?
В.Кислов: “Бодит шалтгааны улмаас бид Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсэн. 1990-ээд онд Орос, Монгол Улсын хооронд бус нутгийн болон хил орчмын харилцаа хөгжиж эхэлсэн. Хамгийн гол нь албан есны статустай болох шаардлагатай байсан. Үүнд Орос улсын ерөнхийлөгчийн гарын үсэг зурсан Орос, Монгол Улсын бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааны тухай баримт бичиг түлхэц болсон. Эрхүү хотод 2000 оны төгсгөлд болсон Сибирийн хэд хэдэн бүс нутгийн, мөн Монгол Улсын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалтаар төрийн, арилжааны байгууллагуудын хооронд шууд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм. Төлөөлөгчийн газрыг ийм арга замаар байгуулсан. Манай төлөөлөгчийн газар 2001 оны сүүлчээс ажиллаж эхэлсэн. Бид худалдаа аж үйлдвэрийн компани, боловсрол, соел, шинжлэх ухааны байгууллага, урлаг, спорт, аялал жуулчлалын компани, залуучуудын байгууллагатай ажил хэргийн шинэ харилцаа тогтоож, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн зөвлөлгөө өгөх үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангаж байна. Ажил хэргийн уулзалт, үзэсгэлэн ярмаг, шинэ пүүс, компанийг танилцуулах зэрэг ажил хийж байна”.
Асуулт: “Эрхүү муж болон Монгол Улсын хооронд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь бидний гол ажил юм. Өнөө үед энэ хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
В.Кислов: “Өнгөрсөн жил Орос, Монголын нийт бараа эргэлтийн 50 гаруй хувь нь Эрхүү мужид ноогдож байсан. Энэ нь нийт дүнгээр 300 сая гаруй доллар юм. Манай муж юуны түрүүнд Монгол Улсад нефть бүтээгдэхүүн экспортолдог. Тус улсад ашиглаж байгаа нийт бензины 85 хувийг Эрхүү муж нийлүүлдэг. Монгол улсын зах зээлд уламжлал есоор аж үйлдвэрийн өргөн нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлдэг. Уул уурхайн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмж, Эрхүүгийн үйлдвэрээс нисэх онгоцны эд ангийг нийлүүлдэг. Энэ үйлдвэрт монголын нисэх онгоцны засварладаг. Улаанбаатар хотод сүүлийн үед барилгын ажил ид өрнөж байгаатай холбогдуулан мод, цемент, металл ороомог, цахилгаан шугам сүлжээний тулгуур зэрэг барилгын материалын экспорт нэлээд нэмэгдсэн. Монголд экспортолдог уламжлалт бусад бүтээгдэхүүн бий. Ургамалын тос, өөх, сүүн бүтээгдэхүүн зэрэг юм. Хүнсний бүтээгдэхүүний хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байна”.
Асуулт: Эрхүү муж Монголоос ямар бараа бүтээгдэхүүн импортоор авдаг вэ?
В.Кислов: “Юуны түрүүнд мах махан бүтээгдэхүүн импортоор авч байна. Эрхүү муж мал аж ахуй эрхэлдэггүй. Эрхүү хотын махны үйлдвэр монголын түүхий эдийн зах зээлд түшиглэж ажиллаж байсан. Өнөөгийн байдлаар манай махны хэрэгцээ төдий л хангагдахгүй байна. Бид одоогиийнхоос ч илүү их мах худалдан авах боломжтой. Хамгийн гол нь Орос улсад хүнсний бүтээгдэхүүн оруулах зөвшөөрөл авах механизм маш төвөгтэй юм. Гэхдээ сүүлийн 2 жилд энэ байдал сайжрах хандлагатай байна. Цаашид зах зээлийг махаар хангаж, байгууллагын саад тотгор арилна гэдэгт итгэлтэй байна. Урьд Монгол улсаас нэхий, арьс, хивс, ноолууран бүтээгдэхүүнийг Эрхүү хотод нийлүүлдэг байсан. Оросын өндөр татварын улмаас Монголын импортын бараа өрсөлдөх чадваргүй болж байгаа юм. Бараа таваарын төрөл тус бүрээр нийт өртгийн бараг 60 хувь нь татвар байгаа. Энэ нь татвар, нэмэгдсэн өртгийн татвар юм. Тэгэхлээр барааны үнэ 2-.2.5 дахин өснө гэсэн үг. Татварыг аль болох хурдан дэлхийн жишигт нийцүүлэх хэрэгтэй. Бид Монгол Улсаас хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаа юм”.
Асуулт: Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хэрхэн хөгжиж байна вэ?
В.Кислов: “ОХУ орос-монголын, монгол-оросын 100-аад компанид хөрөнгө оруулж байна. Эдгээр компанийн 25 нь Эрхүү мужийн хөрөнгө оруулагчид юм. Жижиг, дунд бизнес хөрөнгө оруулж байна. Юуны түрүүнд хүнсний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа. Энэ бол “Ангария”, “Орос байшин” компани юм. Дарницк талх хийдэг компани Улаанбаатар хотод 4 жил ажиллаж байна. “Ангара Колос” компани аж үйлдвэрийн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Хөвсгөл аймагт махны үйлдвэр байгуулж байгаа “Усолье Мах” компани Орос улсад хөлдөөсөн мах нийлүүлэхээр төлөвлөж байна. Махыг тэрчигт нь бус боловсруулах бодолтой байгаа анхны компани юм. Улаанбаатар хотод Эрхүүгийн амралтын төв гэж байдаг. Өнгөрсөн оны төгсгөлд Эрхүү-Улаанбаатар чиглэлийн автобус тогтмол аялах болсон. Энэ 2 манай хөрөнгө оруулагчид юм. Энэ бол цөөн хэдэн жишээ. Монголын хөрөнгө оруулагчдын тухайд өнөөгийн байдлаар тус улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа гэж би түрүүнд хэлсэн. Тиймээс энэ салбарт чанартай бүтээгдэхүүн дутаж байна. Харин манайд сайн тоног төхөөрөмжтэй, орчин үеийн технологиор ажилладаг ой боловсруулах хангалттай олон компани бий. Монгол улс энэ салбарт хөрөнгө оруулахад бэлэн байна”.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>