Энэ чуулганд 192 орон оролцсон юм. Никарагуагийн Гадаад хэргийн сайд асан Мигель д Эското Брокман жилийн хугацаанд чуулганыг даргалахаар сонгогджээ. Төлөөлөгчид хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний 160 гаруй зүйлийг авч үзнэ. Эдгээрийн дотор энх тайван, аюулгүй байдлыг хангах, терроризмтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудал зэрэг багтсан юм. НҮБ-ын үр нөлөөг дээшлүүлэх, түүний Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх асуудлыг өргөн тавина. Оросын төлөөлөгчид зэвсэг хураах асуудал тухайлбал сансрыг зэвсэггүй болгох тухай оросын төсөл, фашизмыг баатарлаг үйлс мэт үл харагдуулах асуудлыг тэргүүн зэргийн зорилт хэмээн үзэж байна гэж НҮБ-д суугаа Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин хэлэв. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 9-р сарын 29-нд нийт улс төрийн мэтгэлцээний үеэр үг хэлнэ. НҮБ-ын төв штабт ширүүн мэтгэлцээн болно. Ерөнхий Ассамблейн дарга Мигель д Эскот Брокманын хэлсэн үгнээс үүнийг анзаарч болно. Тэрээр нээлтийн ёслолын ажиллагааны үеэр олон улсын эрхийг зөрчсөн, дэлхийд зонхилохыг оролдсон хэмээн АНУ-ыг эрс шүүмжилсэн юм. Тэрээр Британийн байгууллагын мэдээлэл, америкийн нөлөө бүхий сэтгүүлээс иш татан мэдэгдэхдээ Иракийг халдан түрэмгийлж, нэг сая 200 гаруй хүний аминд хүрсэн гэв. Ерөнхий Ассамблейн дарга Гүрж улс НҮБ-ын дүрмийг зөрчин Өмнөд Осетид цөмрөн орсон хэмээн хэллээ. АНУ Тбилисийн үйлдлийг дэмжсэнээр Вашингтоны гадаад бодлого хэт санаархаж байгааг дахин баталлаа. Олон улсын хамтын нийгэмлэгийн бүх гишүүний ашиг сонирхолыг харгалзан, хүндэтгэх, олон туйлт ертөнцийг цогцлуулах, НҮБ-ын дүрэм, олон улсын хууль дүрмийг чанд сахин биелүүлсний үндсэн дээр дэлхийн дүрэм журмыг цогцлуулах ёстой гэж Орос улс болон бусад орон үзэж байна. АНУ бүгдийг сургахыг эрмэлзэж, бусад улс оронд хор хохирол учруулж, өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхолыг шийдэхийг хүсэлтэй байгааг Орос улс эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Д.Медведев энэ тухай дэлгэрэнгүй ярисан юм. Тиймээс Москва 20-р зуунд тэр дундаа НҮБ-ын ханан дунд хүн төрөлхтний бүтээсэн сайн сайхан бүхнийг хаялгүй харгалздаг олон улсын илүү төгс шинэ систем шаардлагатай байна. Энэ болоод бусад олон асуудалд ийм цогц, ер бусын байгууллагыг орлох байгууллага байхгүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>