Дэлхийн санхүүгийн зах зээлийн хувьд хамгийн адармаатай өдөр буюу мягмар гаригт ерөнхий сайд В.Путин энэ тухай мэдэгдэв. Оросын тэргүүлэх компани, банк нэг өдрийн дотор зах зээлийн өртгийн гуравны нэгийг алджээ. Ази, Европ, АНУ-ын тэргүүлэх биржид үүссэн нөхцөл байдалд урьдаас хэлж болох хариу үйлдэл байлаа. Америкийн томоохон санхүүгийн хэд хэдэн байгууллага дампуурсны дараа санхүүгийн хүйтэн давалгаа тэднийг бүрхэсэн байна. Ази, Европын фондын зах зээлийн өртөг сүүлийн таван жилд хамгийн бага үзүүлэлт хүртэл унаж, америкийн биржүүд 2001 оны 9-р сарын 11-нд террористууд халдасны дараах үеээс ч илүү түгшүүртэй ажилласан байна. Гадаад хүчин зүйлийн улмаас фондын зах зээл түгшүүртэй ажиллаж, ашиг олохоор оруулсан хөрөнгийг татаж эхэлж байна. Энэ тохиолдолд Сангийн яам, Оросын банк хамтын үйл ажиллагаагаа зохицуулж, хөрвөх чадварыг хадгалахын тулд арилжааны банкуудад зээлийн хэрэгслийг олгож байна. Тухайлбал лхагва гаригт мөнгө удирдаж байгаа хүмүүс банкуудыг дэмжих мөнгөний хэмжээг мягмар гаригийнхаас хоёр дахин нэмнэ. Энэ нь оросын санхүүгийн зах зээлийн байдлыг тогтворжуулах алхамуудын нэг юм. Засгийн газрын тэргүүн В.Путин Оросын Банк үүссэн нөхцөл байдалд нөлөөлөх урт хугацааны хэрэгсэл ашиглах боломжийг судалж байна. Дэлгэрэнгүйг хамгийн ойрын үед мэдээлж, шалгасан нямбай үйлдэл хийнэ гэж В.Путин мэдэгдэж, хөрөнгө оруулагчдад дахин нааштай түлхэц өгсөн юм. «Дэлхийн эдийн засгийн энэ үзэгдлийг бид тайван даван туулна гэдэгт бид эргэлзэхгүй байна. Оросын эдийн засгийн сүүлийн жилүүдэд бүрдүүлсэн аюулгүй байдлын дэр ажиллаж эхэлнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна» гэж В.Путин хэллээ. Санхүүгийн шинжээч Валерий Фадеевийн үзэж байгаагаар өнөөдөр орос улсын засгийн газарт дотоодын бизнесийг өргөн хүрээнд дэмжих хангалттай боломж байгаа гэжээ. «Эхний зүйл нь оросын фондын зах зээлийг дэмжих явдал юм. Гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгөө татаж байгаа учраас энэ зах зээлийн тулгуур нь суларч, живсэн тул юуны түрүүнд улсын мөнгө хэлбэрээр тулгуурыг нь тавих хэрэгтэй. Хоёрдугаарт ардын аж ахуйг зээлжүүлэхэд нэмэлт хөрөнгө шаардлагатай банкны системд мөнгө оруулах хэрэгтэй. Гуравдугаарт татварыг бууруулж оросын юуны түрүүнд аж үйлдвэрийн компанийг дэмжих хэрэгтэй хэмээн Валерий Фадеев хэлэв. Орос улсын биржийн шинжээчид дотоодын фондын зах зээл ойрын үед өснө хэмээн таамаглажээ. Оросын аж ахуйн нэгжийн үнэт цаас тухайлбал эрчим хүч, теле харилцаа холбооны үнэт цаасанд урт хугацааны хөрөнгө оруулах таатай хугацаа олдохгүй. Эрс хямдарсан үнэт цаас хөрөнгө оруулах сонирхол татна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>