Сочи хотод өвлийн наадмыг зохион явуулах зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко Бээжинд энэ тухай мэдэгдэв. Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах тухайлбал аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахад тусалсанд Хятад улс Орос улсад талархал илэрхийлэв. Орос улсын албан тушаалтнууд тухайлбал спортын мэргэжилтнүүд өнөөгийн байдлаар 2014 онд Сочи хотод болох өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахад тус болох бүхнийг Бээжинд судалж байна. Бээжингийн олимпийн наадмын үр дүн болон параолимпийн явцад нарийн дүн шинжилгээ хийж, тэдний гаргасан амжилтыг давтахаас гадна Бээжингийн олимпийн наадмаас илүү сайн зохион байгуулах өндөр зорилт тавиад байна. Хятад улсын туршлагыг харгалзан Сочид наадам эхлэхээс хэдэн жилийн өмнө сайн дурынхныг сонгон шалгаруулна. Олимп болон параолимпийн наадмын ажилд 100 мянга орчим хүнээс 20-25 мянган сайн дурын хүнийг сонгон шалгаруулж авах бүх ардын хөтөлбөр байна. Энэ хөтөлбөрт бүх Оросын оюутан, залуучуудын янз бүрийн үйл ажиллагааг татан оролцуулахаар төлөвлөж байна. Орос улс эргэн тойрныхоо бүх орныг нэгтгэж, орос зочломтгой чанар, орос сэтгэл гэж юу болохыг дэлхий дахинаа харуулах төсөл хэрэгжүүлэх спортын асар их уламжлалтай гэж “Сочи-2014” зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко мэдэгдэв. Бээжингийн наадмыг улс төржүүлэх, наадмыг ашиглан Хятадад дарамт үзүүлэхийг Орос улс идэвхтэй эсэргүүцэж байсан. Өнөө үед спортыг улс төржүүлэхийг дахин оролдож байна. Европын парламент Кавказд болсон үйл явдалтай холбоотойгоор 2014 оны олимпийн наадмыг Сочид зохион явуулах шийдвэрийг эргэн харахыг Олон улсын олимпийн хорооноос хүсэх бодолтой байна. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын дарга Ху Зиньтао 8-р сарын 27-нд Дуншанбед Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевтэй уулзахдаа Хятад улс өвлийн наадмыг Сочид зохион явуулахыг тууштай дэмжинэ хэмээн мэдэгдсэн юм. Холбооны зөвлөлийн орлогч дарга Дмитрий Мезенцевийн байр суурь: «Энд эрүүл ухаан гэхээс сэтгэл хөдлөл их байна. Олон улсын олимлпийн хороо Сочид олимпийн наадмыг зохион явуулах шийдвэрийг эргэн харна гэж би бодохгүй байна. АНУ 1980 оны Москвагийн олимпийн наадамд эсэргүүцэл үзүүлэхийг санаачилсан нь хүйтэн дайны нэг илрэл хэмээн тэр хэлсэн юм. Орос улс хүчирхэг, аливаа үйл явдалд орос улсын авч байгаа хариу үйлдлийг хатуу, тэнцвэртэй хэмээн өрнөдөд хүлээн зөвшөөрч дадаагүй байна. Европын парламентын зарим гишүүд их сандарч, Орос улсын Сочи хотод олимпийн наадам зохион явуулах эрхийг хасах бодолтой байна». Тодорхой журам үйлчилдэг тул энэ мэт оролдлого үндэслэлгүй юм. Олимпийн наадам зохион явуулах шийдвэрийг аль нэг улс, бүлэг улс, парламент бус зөвхөн Олон улсын олимпийн хорооны гишүүд гаргах эрхтэй. Энэ шийдвэрийг хэдийн гаргасан байгаа.

Орчуулагч Г.Нарангарав