Олон улсын сансрын станцын анхны модуль “Заря” тойрог замд оруулсны 10 жилийн ойг 2008 оны 11-р саын 20-нд өргөн дэлгэр тэмдэглэнэ. Орос улсад энэ ойг тохиолдуулан баримтад кино хийж байна. НАСА мөн ялгаагүй баримтат кино хийж байна. Олон улсын сансрын станцын төсөлд оролцогч бүх оронд Олон улсын сансрын станцын хөтөлбөр эхэлсний 10 жилийн ойг -ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Талуудын гарын үсэг зурсан тохиролцоогоор олон улсын сансрын станц 2015 он хүртэл ажиллах естой юм. Тус станцын техникийн байдал сайн байгаа, олон улсын үр нөлөөтэй судалгаа хийж байгаа, эрчимтэй шинэчилж байгаа зэргээс цаашдын ажилд үр нөлөөтэй юм. Олон улсын сансрын станцын төслийн оролцогч орнуудын сансрын агентлагийн удирдлагуудын уулзалт саяхан Парис хотноо болсон билээ. Олон улсын сансрын станцын хугацаа 2015 онд дууссаны дараа тус станцыг байлгах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Олон улсын сансрын станц асар их нөөцтэй тул ажиллах хугацааг цаашид сунгахаар шийдсэн байна. Станцын ач холбогдлыг дүгнэхэд хэцүү. Станц тойрог зам дахь олон улсын лаборатори болон хувирсан гэж Орос улсын Холбооны сансрын агентлагийн дарга Анатолий Перминов ярьж байна. «Станцын ажиллах хугацаа 2015 онд дууссаны дараа үндэсний сансрын агентлагууд станцыг ашиглах хугацааг ядаж 2020 он хүртэл сунгахыг тус тусын засгийн газраас хүсэхээр тохиролцсон билээ”. Одоохондоо сансрын станцыг тоноглох дорвитой ажил өрнөж байна гэж НАСА-ийн олон нийттэй харилцах албаны зохицуулагч Сергеа Пузанов ярилаа. “Энэ жил станцын бүтцэд нэлээд өөрчлөлт орсон. Япон, европын модуль нэмэгдсэн. Тойрог замд ажиллах сансрын нисэгч, одон орон судлаачдын ажил нэмэгдсэн. Шинжлэх ухаан, хавсарга судалгаанд шинэ модулийг бүрэн тоноглох, ажиллах чадварыг нь шалгахад ихээхэн хүч чармайлт гаргасан. Японы “Кибо”, европын “Колумбус” шинэ модульд эрдэм шинжилгээний аппарат бүхий сонирхолтой шон хийж, засч янзалсан. Энэ бүхэн туршилтын боломжийг өргөжүүлж байгаа юм. Шинэ тоног төхөөрөмжөөр туршилт хийж, сансарт шууд үр дүнг авч болно. Одоо тус станцад орос, америкийн багаас гадна европ, канад, японы багийн гишүүд ирж байна” гэж С.Пузанов хэллээ. “Союз ТМА-13” сансрын жолоодлогот хөлөг 18 дахь үндсэн баг, сансрын 6 дахь жуулчинг10-р сарын 14-нд Олон улсын сансрын станцад хүргэнэ. Москва орчмын оддын хотхонд багийн ахлагч, оросын сансрын нисэгч Юрий Лончаков, хөлгийн инженер, америкийн сансрын нисэгч Майкл Финк нар нислэгийн үеэр гарч болох жижиг сажиг гэлтгүй бүх үйлдлийг боловсруулсан юм. Тэд “Союз-13” хөлгийг Олон улсын сансрын станцад аваачиж, станцтай залгана. Америкийн сансрын 6 дахь жуулчин Ричард Гэрриот нислэгт бэлтгэж байна. Багийн гишүүд сансрын нарийн нягт ажилд бэтлгэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>