Ази, Европ, АНУ, латин Америкийн фондын биржийн тэргүүлэх индекс, нефтийн үнэ эрс унаж, дэлхийн эдийн засаг түгшүүртэй байгаа энэ үед уулзалт болов. Төрийн тэргүүний үзэж байгаагаар Орос улс дотоод эдийн засгийн маш их бололцоотой, дотоод бат бэх байдлыг дутахгүй нөөцтэй юм. Дэлхийн эдийн засгийн асуудлыг эс тооцвол манай эдийн засаг бүхэлдээ тогтвортой байна. Манайд хямрал, хямарлын өмнөх нөхцөл үүсээгүй хэмээн Д.Медведев тэмдэглэв. “Бид мэдээж хэрэг олон улсын асуудлаас хаалттай биш, гэхдээ бид эдгээр асуудлыг оросын дотоод зах зээлдээ шийдэх чадалтай” хэмээн ерөнхийлөгч бизнес эрхлэгчдэд мэдэгдэв. «Кавказд болсон үйл явдлын дараа Орос улсын эсрэг авсан ямар ч хориг арга хэмжээ манай улсад хор хохирол учруулж чадахгүй, ялангуяа гадаад бодлогыг өөрчилж чадахгүй.Орос улсын бизнесийн ашиг сонирхолыг дотоодод төдийгүй гадаадад хамгаалах нь улс орны тэргүүн зэргийн зорилтын нэг юм. Орос улсын гадаад бодлогын нэрд гарсан таван зарчмыг боловсруулахад би энэ тухай ярьж байсан. Биднийг ямар нэг зах зээлд гарахад хаалт хийхийг оролдовол энэ ямар үр дагавартай болохыг бид мэднэ. Бизнес, улс оронд ямар нэг хямарал болохгүй. Манай улс тэгш эрхийн үндсэн дээр хамтран ажиллахад бэлэн, нээлттэй байхад энэ бүхэн ямар нэг хэмжээгээр дотоодын зах зээлийг хөгжүүлэхэд нөлөөлнө. Бид өмнөх 10 жилд үүнд цадсан. Манай улсын хөгжлийн тэргүүн зэргийн бүх зорилт хадгалагдсан» гэж Д.Медведев тэмдэглэв. Орос улс урьдын адил олон улсын эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн хэмээн үзэж байгаа тул ашиг сонирхолоо хамгаална гэж Д.Медведев хэллээ. Орос улсад цэрэгжүүлэлт, эдийн засгийг улсын болгох шаардлагагүй. Гарцаагүй дэг журам шаардлагатай байна. Төр энэ дэг журмыг хүний эрх, эрх чөлөө, үндсэн үнэт зүйлийг хадгалах замаар хангана. Өнөөгийн нөхцөлд улс орны өмчийн эрхийг хамгаалж, бизнесийн хууль эрхийн баталгааг бэхжүүлэх нь чухал хэмээн тэр сануулав. Орос улс өнгөрсөн үеийн хямарлыг даван туулахдаа олон зүйлд суралцсан гэж томоохон бизнесийг нэгтгэдэг Оросын үйлдвэрлэгч, бизнес эрхэлэгчдийн холбооны тэргүүн Александр Шохин ярив. Одоо Орос улс хямарлыг зах зээлийн замаар туулах нөөц хэрэгсэлтэй болсон. Бизнесийн тулгуур байр суурь өөрчлөгдөөгүй гэж Шохин тэмдэглэсэн байна. Төр засаг эдийн засагт хэт их оролцох нь хортой. Харин хямарлын өмнөх нөхцөлд төр засаг идэвхтэй, цаг алдалгүй ажиллах ёстой. Ерөнхийлөгч, бизнес эрхлэгчид төр засаг, бизнесийн байгууллага улс орны эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг ханган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>