Foto http://www.ybs.ruОрос хөгжмийг шүтэн бишрэгч эрхэм анд нөхдийн амрыг эрэе. Өнөөдрийн нэвтрүүлгээр бид та бүхнийг оросын уламжлал, ардын дуу, Орос улсын үндэсний хөгжмийн зэмсэгтэй танилцуулна. Өнөөдөр би та бүхнийг Пятницкийн нэрэмжит орос ардын нэрд гарсан найрал хөгжмийн хамтлагтай танилцуулна. Энэ хамтлаг 1910 онд Орос улсад байгуулагдсан. Хоёр жилийн дараа тус хамтлагийн 100 жилийн ой болно. Митрофан Пятницкий найрал хөгжмийн энэ хамтлагийг байгуулсан юм. Тэрээр ардын дуунд дуртай нэгэн байсан тул Воронеж, Рязань, Смоленск мужийн оршин суугчдаас бүрдсэн тариачны хамтлаг байгуулжээ. Найрал дуучдын хамтлаг 1911 онд язгууртны цуглааны танхимд анхны концертоо тоглосон юм. Пятницкийн нэрэмжит найрал дуучдын хамтлагт хаана ч сурч байгаагүй мэргэжлийн бус, концертын үеэр хотод ирсэн хүмүүс байлаа. Нийслэлийн үзэгчдэд тэдний тоглолт таалагдсан байна. Пятницкийн нэрэмжит найрал дуучдын хамтлагийнхан ардын дууг тэрчигт нь үзэгчдэд хүргэсэн юм. Тариачид төрлөх тосгондоо хэрхэн дуулдаг тэр хэвээр концертод дуулсан байна. Найрал дуучдын хамтлагийг 1924 оноос радиод урьж, дууг нь бичиж, одоо бичлэг нь оросын соёлын алтан санд хадгалагдаж байна. Хамтлагийг үүсгэн байгуулагч Митрофан Пятницкийг өөд болсны дараа нэрд гарсан ардын урлаг судлаач Петр Казьмин хамтлагийг удирдах болсон юм. Тэрээр хамтлагийн бүрэлдэхүүнийг өргөжүүлж, ардын хөгжим, бүжгийн хамтлаг байгуулжээ. Сүүлийн 100 жилд улс оронд гарсан түүхийн нугачаанд тус хамтлаг орос ардын жинхэнэ урлагийг хадгалж, өнөө үе хүртэл авч явж байна. Хамтлаг байгуулагдсан цагаасаа Орос улс болон гадаадад идэвхтэй айлчлан тоглож байна. Тус хамтлаг дэлхийн дахинаа Орос улсын нэрийн хуудас болжээ. “Бид хаана ч тоглосон улс орны олон бүс нутгийн дуу, бүжгийг багтаасан хөтөлбөрөөр Оросын хөгжмийн урлагийг бүрэн тусгахыг хичээдэг” гэж хамтлагийн уран сайхны удирдаач ОХУ-ын ардын жүжигчин Александр Пермяков ярьж байна. Түүний хэлснээр залуу уран бүтээлчиддээ их найдвар тавьж байгаа. Тэд урлагийн тайзнаа дөнгөж гарч байгаа ч, 20 гаруй залуу уран бүтээлч олон улсын болон бүх оросын уралдааны шагнал хүртээд байна. Өнөөгийн байдлаар энэ нь хамтлагийн бахархал билээ. Пятницкийн нэрэмжит хамтлагийн өөр нэг хөгжмийн найруулгыг сонсоцгоое.

<сонсох>