Foto http://www.kremlin.ruОлон улсын харилцааны систем нь олон туйлт байх ёстой бөгөөд энх тайвныг хэдэн жилийн урьд хадгалах цорын ганц арга юм. Орос улс энэ төвүүдийн нэг болох ёстой юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оросын болон гадаадын сэтгүүлчид, мөн Москвад болсон “Валдай” клубын мэтгэлцээнд оролоцогч улс төрчидтэй уулзахдаа энэ гол санааг хэлэв. Орос улсын удирдагчийн энэ үг Кремлийн гадаад залгамж бодлогын тухай, Орос улсын үндэсний ашиг сонирхолыг хамгаалахад шийдвэр төгс байгааг илтгэж байна. Ерөнхий сайд В.Путин нэг хоногийн өмнө “Валдай” клубынхантай уулзахдаа энэ тухай арай өөр өнцгөөс ярьсан юм. Орос улсын удирдлага өнгөрсөн оны хавар Мюнхений олон улсын бага хурлын үеэр ерөнхийлөгч В.Путины хэлсэн үгийг тодруулж, боловсронгуй болсон юм. АНУ, НАТО-ийн зарим орны дэмжлэг, өдөөн хатгалгаар Гүрж Өмнөд Осетид халдасны дараа Москвагийн дүгнэснээр дэлхийд шинэ нөхцөл байдал тогтсоноос ийм хэрэгцээ үүсч бий болжээ. Вашингтон болон түүний холбоотнууд хуучин зөвлөлтийн орон зайд “улаан зураасыг” даваагүй бол яг хязгаарт нь дөхөж очоод байна. Манай өрнөдийн түншүүдийн ардчилал, хүн төрөлхтний үнэт зүйл, түншлэлийн талаарх сайхан яриа Саакашвилийн дэглэмийг ашиглан оросын эсрэг ажиллагаа явуулахыг нууж чадаагүй юм. Гүрж улс НАТО-д гишүүнээр элсэх үйл ажиллагааны хөтөлбөрт оролцсон тохиолдолд ч Орос улс Гүржийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах байсан гэж Д.Медведев хэлсэн нь сайшаалтай. Тбилис Өмнөд Осетид халдан довтолсон нь Саакашвилийн дэглэм түүний ивээгчдийн далд санаа бүтэлгүйтсэний харууллаа. Энэ нөхцөлд Орос улс гадаад бодлогын шинэ үзэл баримтлалыг баталсан юм. Ертөнц олон туйлт болох олон улсын хуулийг дээдэлсэн нь үүний үндэст байна. Үүний зэрэгцээ орос улсын удирдлага нэг ч оронтой сөргөлдөж, гадаад ертөнцөөс тусгаарлах бодолгүй байна. Д.Медведев, В.Путин нар АНУ, НАТО-ийн орнуудтай нөхөрсөг, хэвийн харилцаатай байж, хүйтэн дайн дэгдээхийн эсрэг байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх хэрэгтэй. Тэгш эрх, харилцан хүндэтгэл, бие биенийхээ ашиг сонирхолыг харгалзсаны үндсэн дээр энэ бүхнийг хэрэгжүүлэх боломжтой. Москва энэ бодлогоо дагаж, олон туйлт ертөнцийн бусад төв оршдог Энэтхэг, Хятад, Япон зэрэг дорнын орнуудад хор хохирол учруулалгүй өрнөдийн орнуудтай яриа хэлэлцээгээ өргөжүүлнэ. Үүнийг ярихад Бразиль, латин Америкийн бусад орныг мартах ёсгүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>