Гүрж улс 8-р сарын 8-12-нд Өмнөд Осетид халдан түрэмгийлсний дараа Кавказын шинэ бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн үйл явцаа Орос улс өндөрлөж байна. Абхаз, Өмнөд Осеттэй тэгш эрхийн үндсэн дээр нөхөрсөг харилцаа тогтоох асуудал нь Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Сухуми, Цхинвалид хийсэн айлчлалын анхаарлын төвд байна. Орос улс 8-р сарын 26-нд Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, 9-р сарын 9-нд элчин сайд нарын түвшинд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм. Элчин сайдын яам нээх техникийн нарийн асуудал нь оросын сайдын тус бус нутагт хийж буй айлчлалын гол зорилтын нэг юм. Абхазид суух ОХУ-ын элчин сайдын алба хаах хүний нэрийг ням гаригт зарлаж, ерөнхийлөгч Д.Медведевт гарын үсэг зуруулахаар өргөн барьсан байна. Сухумид суух оросын элчин сайдын яамны нутаг дэвсгэрийн тухайд тэр сэтгэл хангалуулн байгаагаа мэдэгдсэн юм. Сергей Лавровын Абхаз, Өмнөд Осетид хийж байгаа айлчлалаар эдгээр оронтой найрамдал, хамтын ажиллагаа, харилцан тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурах хугацааг тодруулна. Дипломат есонд тогтсон заншлаар тусгаар улсууд энэ үйл явдлын талаар нэгэн зэрэг нийслэлдээ зарлана. Оросын гадаад хэргийн сайд нарын айлчлалын үеэр эдгээр олон улсын гэрээнд дээд түвшинд ойрын үеэд гарын үсэг зурна. Сергей Лавровын мэдэгдсэнээр Абхаз, Өмнөд Осет дахь оросын цэргийн хууль эрхийн статусыг тодорхойлно. «Абхаз, Өмнөд Осетид байгаа оросын цэргийн статус өөрчлөгдөнө. Тэд энхийг сахиулах хүчин байхаа больж, Абхаз, Өмнөд Осетийн удирдлагын шууд хүсэлтийн дагуу Орос улсын ерөнхийлөгчийн зарлигт үндэслэн тэнд алба хаах оросын цэрэг болох юм. Ойрын үеэд тэдний хууль эрхийн статус бэхжинэ. Үүнийг хамтын ажиллагаа, харилцан тусламж үзүүлэх тухай олон улсын гэрээгээр тодорхойлно» гэж С.Лавров хэллээ. Кавказын аюулгүй байдлын асуудлын талаарх ямар ч хэлэлцүүлгийг хоёр шинэ тусгаар улсын оролцоогүй явуулах боломжгүй гэдэгт Москва итгэлтэй байна. Абхаз, Өмнөд Осетид олон улсын энхийг сахиулагчдыг цаашид оролцуулахтай холбоотой асуудлыг НҮБ эсвэл Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад хэлэлцэхэд энэ холбоотой юм. Сергей Лавров үүнд анхаарал хандуулан хэлэхдээ: «Абхаз, Өмнөд Осетийн үйлдэл, Оросын үйлдлийн талаарх ойлголт дэлхийд маш өргөн хүртэй байгаа бөгөөд өдөр өнгөрөх тусам бэхжиж байна. Энэ талаар чанга хэлэхгүй ч, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхөд бүгд бэлэн биш бөгөөд буцах замгүй бодит байдал үүссэн». Кавказ дахь шинэ бодит байдлыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөх нь өргөжсөөр байна гэдэгт Москва итгэлтэй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>