ДХБ-ын гишүүн орнуудтай тогтоосон харилцаанд экспорт-импортын бодлогыг эргэн харж байна. Орос улс энэ жил 95 сая тонн үр тариа хурааж, үнэмлэхүй дээд амжилт тогтооно. Энэ нь хүн амыг талхаар хангахад хүрэлцээд зогсохгүй онолын хувьд тэжээлийн үйлдвэрийг түүхий эдээр хангана. Үүнээс гадна 10 сая тонн үр тариаг экспортлох боломжтой. Бордооны өвс зэрэг хангалттай үр тариа хураасныг харгалзан оросын засгийн газар бүтээгдэхүүн импортлох хэлэлцээний бодлогоо эргэн харах бодолтой байна. Юуны түрүүнд мах импортлох, ДХБ-ын гишүүн орны харилцааг гүнзгий прагматик замд оруулах тухай ярьж байна. Орос улс ДХБ-д элсэх тухай дээд амжилт тогтоох хэмжээний удаан үргэлжилсэн яриа хэлэлцээнд Орос улс мах махан бүтээгдэхүүн импортоор авахад тогтоосон саад тотгорыг аажмаар бууруулах үүрэг хүлээсэн юм. 2010 оноос бүх хязгаарлалтыг авах ёстой байсан юм. Оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид үүнийг эсэргүүцэж байсан ч, гурван жилийн өмнө Орос улсыг ДХБ-д нэн даруй элсүүлэх амлалт үүнийг давсан юм. Орос улсыг энэ байгууллагад элсүүлээгүй бөгөөд Кавказд болсон үйл явдалтай холбоотойгоор Орос улсыг ДХБ-д элсүүлэх асуудлыг хойшлуулах хэрэгтэй гэсэн мэдэгдэл хийсээр байна. Урьд байгуулсан хэлэлцээгээ биелүүлэх утга алга хэмээн Үндэсний махны холбооны тэргүүн Сергей Юшин хэлэв: «Европ, АНУ-ыг янз бүрийн түвшинд хийсэн сүүлийн мэдэгдлээс үүдэн Орос улсыг ДХБ-д элсүүлэхийг хүлээгээгүй болохыг өгүүлж байна. Орос улсыг ДХБ-д нэн даруй элсүүлэх хэлэлцээрийг сахин биелүүлэх ямар шаардлагатай юм бэ? гэсэн хууль ёсны асуулт урган гарч байна». Оросын хөдөө аж ахуйн салбарынхан хоёр шалтгааны улмаас зах зээлээ импортын бараанд нээх бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм. Нэгдүгээрт оросын хөдөө аж ахуйн үйлдвэрлэл дээд зэргийн зохион байгуулалттай европын хөрш орнуудтай эн зэрэгцэн өрсөлдөхөд бэлэн биш байна. Хоёрдугаарт Европт улсаас хөдөө аж ахуйд их хэмжээний татаас олгож байгаа болохоор тухайн улсын үйлдвэрлэгчид тэгш бус нөхцөл үүсч байна. Европын Холбоонд ийм татаас жилд 90 тэрбум доллар бол Орос улсад 4 тэрбум доллар хүрэхгүй юм. ДХБ-д нэн даруй элсэх найдлага тасарч засгийн газар үйлдвэрлэлээ даруй хөгжүүлэх үүрэг хүлээсэн байна. Нэг талаас мах, сүүн үйлдвэрлэл хурдтай хөгжиж байгаа бүс нутагт татаасыг олгоно. Нөгөө талаас Импортоор мах авах хязгаарыг 100 мянган тонноор бууруулна. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн боломж өсөн нэмэгдэж байгаа, оросын ариун цэврийн албадын шаардлагыг гадаадын үйлдвэрлэгчид зохих ёсоор биелүүлэхгүй байгаа юм. Орос улсын ерөнхий сайд В.Путин пүрэв гаригт телевизийн Си-Эн-Эн компанид өгсөн ярилцлагадаа үүнд онцгой анхаарал хандуулсан юм. Америкийн компаниуд ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа талаар өнгөрсөн жил мэдэгдсэн ч, үүнийг эс биелүүлсэн учраас америкийн 19 компанийг мах экспортлогчдын жагсаалтаас хасна хэмээн тэр хэлэв. Өөр 29 компанид ойрын үед зөрчлөө арилгахыг анхааруулна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>