Энэ хямарлын улмаас олон хүн үрэгдэж, Өвөркавказд байдал ноцтой хурцдаж, орос-америкийн харилцаанд хор хохирол учруулсан юм. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин америкийн Си-Эн-Эн компанид өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдав. Гүрж халдан довтлох үеэр В.Путин Олимпийн наадам эхэлсэн Бээжин хотод байсан юм. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Буштай уулзаж, Тбилис байлдааны ажиллагаа эхэлсэн тухай түүнд дуулгасан юм. Хариуд нь хэн ч дайн хүсээгүй болохыг сонссон. Саакашвилийн дэглэм бэхжих, гүржийн армийг зэвсэглэхэд их зүйл хийсэн АНУ-ын засаг захиргаа хямралд оролцож, гүржийн удирдлагын халдан түрэмгийлсэн үйлдлийг таслан зогсооно гэсэн найдвар тасарсан юм. Ийм зүйл болоогүй. Яагаад? АНУ-д энэ талаар хэд хэдэн хувилбар хэлж байна. Үүний нэг нь Гүрж Өмнөд Осет, Абхазийн хямарлыг хүчээр шийдвэрлэх бодолтой байгаа талаар Вашингтон урьдаас мэдэж байсан, үүнд бараг дэмжлэг үзүүлсэн. Тбилис эдгээр бүгд найрамдах улсад хяналт тогтоосон нь Кавказын бүс нутагт Гүржийг түшиц газраар сонгосон Пентагоны төлөвлөгөөтэй давхцаж байв. Вашингтон Иранд шууд заналхийлж, Оросын энхийг сахиулах үйл ажиллагааг хэрхэн бодитой дүгнэх билээ. ШХАБ-ын гишүүн орны байр суурийг олон улсын тавцанд зохих ёсоор үнэлнэ хэмээн найдаж байна. Үйлдсэн түрэмгийллийг зөвтгөх, харыг цагаан болгохыг оролдож байгаа хүмүүст ноцтой дохио болно гэж найдаж байна. Хямарлыг хүч хэрэглэх нь ирээдүгүй бөгөөд орон нутгийн хямарлыг цогцоор шийдвэрлэхэд саад тотгор болж байгаа тухай ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн тунхаглалд өгүүлэв. Гүрж Өмнөд Осетид халдсан тухай энд дурдаагүй бөгөөд үүнийг шууд сануулж байгаа юм. Гүрж болон түүний автономит байсан улсуудыг асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд Тбилисийн саяхны үйлдэл давахын аргагүй саад тотгор болсон юм. Гүржийн тал ийм тактикаар зэвсэглэсэн нь террорист үйлдэлтэй төстэй байна. Энгийн иргэдийг хоморголон устгаж, халдан түрэмгийлэхдээ шууд айлган сүрдүүлж байна. Оросын цэргүүд халдлагыг таслан зогсоосны дараа хүн амын дүнд эмх замбараагүй байдал үүсгэх алхам хийж, сэргээх ажлыг саатуулахыг оролдож байна. Гүржийн халдлагаас үүдэлтэй Кавказын байдал террорист аюул заналыг нэлээд нэмлээ. “Аль-Каида” маягийн хэт даврах үзэлт бүлэг Орос улсын өмнөд хэсэгт үүссэн нөхцөл байдлыг далимдуулан алан хядах ажиллагаанд бэлтгэж байгаа мэдээлэл оросын тусгай албадад ирсэн байна. Олон улсын терроризмтай тэмцэхэд ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх бас нэг шалтгаан болж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>