8-р сарын 28-нд  Душанбед Тажикистан, Орос улс, Хятад, Казахстан, Киргиз, Узбекистан зэрэг улсын удирдагч оролцсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн нэг ийм байлаа. Энэ үйл явдал болохын өмнөхөн ШХАБ-ын төрийн тэргүүн нарын баталсан төгсгөлийн тунхаглалд, мөн ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев бусад төлөөлөгчдийн мэдэгдэлд терроризмтай тэмцэх зорилтыг тэргүүн зэрэгт тавьж, олон улсын асуудлыг хүч хэрэглэн шийдвэрлэхийг буруушаасан юм. Кавказд саяхан болсон үйл явдлын хүрээнд Оросын ерөнхийлөгч энэ тухай ярисан билээ. Дмитрий Медведев хэлэхдээ: « Тодорхой ашиг сонирхолыг хүч хэрэглэн хангах оролдлого үргэлжилж байгааг харамсалтай нь тайлбарлахаас өөр аргагүй. Гүрж улс Өмнөд Осетийн эсрэг халдан түрэмгийлсэн нь гэмт хэрэг болон хариуцлагагүй үйлдлийн үлгэр юм. Шуналын зорилгоо биелүүлэхийн тулд Гүржийн засаг захиргааг хэн өдөөн хатгаж, турхирсан нь тодорхой. Ийм үйлдлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй бөгөөд шийдвэр төгс таслан зогсоох ёстой. Энэ онц хүнд нөхцөлд бид хариуцлагатай, урьдчилан хэлэх боломжтой бодлогоо тус бүс нутагт үргэлжлүүлж байна. Орос улсад учруулсан аюул заналыг ойлгосонд талархаж байна. Байлдааны ажиллагааны бүст АНУ-ын иргэн байсан гэх мэдэгдлийн хэсэг хэсгээр шалган, баталж байна». Өмнөд Осетийн хямрал дотоод улс төрийн америкийн хэмжүүртэй байж болно. В.Путин энэ тухай телевизийн Си-эн-эн компанид өгсөн ярилцлагадаа дурдсан юм. « Хэрэв миний таамаг батлагдвал, АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийн нэг нь өрсөлдөөнд давуу тал эдэлж, байдлыг хурцатгах үүднээс АНУ-д хэн нэг нь зориуд энэ хямарлыг дэгдээсэн гэх сэжиг төрж байна. Багахан ялгуулсан дайн хэрэгтэй. Хэрэв бүтэхгүй бол бидэнд бурууг тохож, биднийг дайсан болгон хувиргахын зэрэгцээ улс орныг улс төрийн тодорхой хүчний эргэн тойронд ура хашгиран эх оронч үзлийн хүрээнд нягтруулах боломжтой юм». Гүрж улс халдан түрэмгийлэх эхний мөчид зөөлөн хэлбэл Вашингтон ямар учраас ямар ч үүрэггүй байсан бэ? гэх тайлбар байна. АНУ утсан хүүхэлдэйгээ зогсоож чадаагүй юм. Саакашвилийн кавказын байлдан дагуулагчийн титэм горилж, эздийнхээ хэлснийг, эрүүл ухаантай үгийг тоолгүй ийм алхам хийсэн биз ээ. Өмнөд Осетид саяхан болсон үйл явдалд гурван хүчин зүйл нөлөөлснийг үгүйсгэх аргагүй юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>