Эрхэм анд нөхдөө, сайн байцгаана уу? “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлэг дамжуулж байна. Уламжлал ёсоор нэвтрүүлгээ захидлын тоймоос эхэлье. Орхон аймгийн Эрдэнэт хотын инженер технологич Е.Магсаржалам манай нэвтрүүлгийг сонирхон сонсдог юм. Манай нэвтрүүлэг олон янз, танин мэдэхүйн чанартай болохыг тэр тэмдэглэж байна. Дархан хотын оршин суугч Г.Дорж манай нэвтрүүлгийг 60 гаруй жил сонсож байна. “Та бүхэн орос улсын түмний улс төр, нийгмийн амьдрал, тэдний шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт гарсан амжилтын талаар өгүүлж байгаа нь сайн хэрэг юм” гэж тэр бичжээ. Улаанбаатар хотын оршин суугч Ц.Ванчиндорж 1950-аад оны дундаас биднийг сонсож эхэлжээ. Тэрээр урьд сэтгүүлчээр ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан байна. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн талаар бичсэн нийтлэлээ бидэнд илгээжээ. Энэ нийтлэлийн хэсгээс сонсоно уу.
Дорнод аймгийн Чойбалсан хотын сонсогч З.Нацагдорж бидэнд захидал ирүүлсэнд бид баяртай байна. Тэрээр төрлөх хотын оршин суугчид хэрхэн оршин амьдарч байгаа талаар бидэнд захидал бичжээ. Халхын голын тулааны 70 жилийн ойг тохиолдуулан дурсгалын цогцолбор багуулхын тулд Чойбалсан хотын оршин суугчид хандив цуглуулж байна. Энэ ойн арга хэмжээг тохиолдуулан 1939 оны үйл явдалд зориулсан доктор Кимийн номыг гаргахаар зэхэж байна. Тэр үед болсон үйл явдал оросын ард түмний сэтгэлийг хөдөлгөхгүй байхын аргагүй. Өвөр байгалийн оршин суугчид ялгаагүй Халхын Голын дайнд үрэгдсэн хүмүүсийн дурсгалд хөшөө босгохоор хандив цуглуулж байна. Халхын голын тулаанд шархадсан Улаан армийн 120 цэрэг, командлагч нар Чита хотын эмнэлэгт хүргэгдэж, тэндээ амьсгал хураасан юм. Монгол Улсад баталсан жагсаалтаар өвөр байгалийн 233 хүн тэр үед үрэгджээ.Төр засгийн байгууллагын төлөөлөгч, Чит болон Өвөрбайгалийн томоохон байгууллагын удирдлагууд, Читын их дээд сургууль, бизнес эрхлэгчид эдгээр цэрэг эрсийн дурсгалыг мөнхжүүлэхээр шийдвэрлэжээ. Хуучин Читийн оршуулгын газар нутаглуулсан газар дурсгалын хөшөө босгож эхлэх асуудлыг хэлэлцсэн байна. Хамгийн гол санхүүжилтын асуудал чухал юм. Зохион байгуулах хорооны уриалгаар Өвөрбайгалийн хуулийн этгээд болон бие хүн 1 сая гаруй рубль хандивласан байна. Нутаг дэвсгэрийг төлөвлөх, оршуулгын газрын хөшөөг сэргээн засварлахад энэ хөрөнгө хүрэлцэнэ. Зөвлөлт-Монголын цэргүүд 1939 онд Халхын голд японы милитаристуудыг бут цохисны 70 жилийн ой нь цэргийн хүчин, ар тал төвлөрч байсан Чит, Өвөрбайгалийн хязгаар төдийгүй Сибирийн бүх бүс нутагт чухал юм. Тэр үед Японы халдан түрэмгийлэх бодлогыг зохих есоор таслан зогсоож, цэргийн түүхэнд бас нэг баатарлаг хуудас бий болсон юм.
Улаанбаатар хотын оршин суугч З.Дагвадоржийн хүсэлтээр дуучин Дмитрий Хворостовскийн дуулсан “Манжурын толгод” дууг хүргэе.
Москвагаас “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжилж байна. Ховд аймгийн Жаргалан сумын байнгын сонсогч Д. Дэлгэр Оросын ард түмэн хаана амрахыг эрхэмлэдэг вэ? хэмээн асуужээ. Шинжээчдийн хэлснээр Оросын оршин суугчид энэ жил Туркээс гадна Оросын нутгаар аялахыг эрхэмлэж байна. Аялал жуулчлалын эрхийн бичиг, социологийн сүүлийн үеийн судалгааны эрэлтэд тулгуурлан ийм дүгнэлт хийж байна. Гадаадын олон орноор аялсан москвагийнхан, мөн Оросын бусад бүс нутгийн хүмүүс ч ялгаагүй Оросын нутгаар аялахыг эрхэмлэж байна. Алтай, Байгал, Карелин, Урал зэрэг нутагт аялах хүсэлтэй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсээр байна. Янз бүрийн түвшинд бэлтгэлээ хангасан, янз бүрийн сонирхолтой хүмүүст өргөн сонголттой аялалын маршрутыг жуулчдад санал болгож байгаагаар үүнийг тайлбарлаж байна. Жуулчдад хүнд биш хирнээ байгалдаа дасан зохицоход сонирхолтой байх үүднээс өнөө үед аялал жуулчлалын олон бааз жуулчдын хүсэлтэд тулгуурлан маршрутаа боловсруулж байна. Тухайлбал уулын гол эсвэл дөрвөн дугуйтай мотоциклийн аялалыг хэлж болно. Ийм аялал онцгой байдлаас шалтгаалан ямагт үнэ нь нэмэгдэж байна. Хар далайн эрэгт амрах үнэ өсч байна. Үйлчилгээгээр туркийг гүйцэгхүй ч, Хар далайн эргийн амралтын газар, эмнэлэгт амрах хүсэлтэй хүн урьдын адил олон байна. Бүх оросын судалгааны төвийн олон нийтийн санаа бодлыг тандах санал асуулгаар оросын иргэдийн тал нь энэ жил зун хаана амрахаа төлөвлөөгүй гэж хариулжээ. Олонх нь гэртээ амарсан юм. Оросын иргэдийн олонх нь зусландаа амардаг байна.
Одоо хөгжмийн завсарлага авцагаая. Өмнөговь аймгийн оршин суугч Е.Бямбажав дуучин Алла Пугачеваг шүтэн биширдэг юм. Түүний дуулсан “Любовь как собственность” хэмээх дууг хүлээн авна уу.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Монголын бага орлоготой өрхийн авьяаслаг 10 хүүхэд анх удаа Орос улсын Саянск Муренд ирлээ. Тэд Саяны “Гацуурхан” эрүүлжүүлэх зусланд амарсан юм. Монголоос ирсэн хүүхдүүд ирсэн даруйдаа зуслангийн амьдралд дасаж, гадаад хэл тэдэнд саад тотгор болсонгүй. Тэд үе тэнгийн орос хүүхдүүдтэй тэшүүрээр гулгаж, волейбол, хөл бөмбөг тоглож, концертод оролцож, аялалд явах зэргээр бүх арга хэмжээнд оролцов. Тэд үе тэнгийнхэндээ шинэ бүжиг, дуугаа хүргэсэн юм. Монгол хүүхдүүд оросын соелтой танилцаж, орос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлсэн юм. Эрүүлжүүлэх зусланд монгол хүүхдүүд анх удаа орос үндэсний хоол амталжээ. Үүнээс гадна тэд нууранд сэлж, орос халуун усны газар орж, өндөр сэтгэгдэлтэй үлджээ. Саянчүүд монгол анд нартаа хус модны халуун усны шүүр, хус модны хальсаар хийсэн дурсгалын зүйл бэлэглэсэн юм. Монгол хүүхдүүд эрүүлжүүлэх зуслангаас өндөр сэтгэгдэлтэй гэртээ буцсан байна.
“Хяхт-Алтанбулагийн” олон улсын гарцын монголын талд орших Алтан-Булаг хотод энэ оны 9-р сард “Алтан булаг” монголын эдийн засгийн чөлөөт бүсийн эхний хэсэг ашиглалтанд орно. Энэ бүс ашиглалтанд орсноор бараа таваарын урсгалын газар зүйг үндсээр нь өөрчилнө. Эдийн засгийн чөлөөт бүст янз бүрийн төрлийн бараа бүтээгдэхүүн, хэвийн үнэ зэргийг хангавал оросын борлуулагч төдийгүй Оросын бусад дүүргийн худалдааны компаниудын сонирхолыг татна. 2002 онд 500 га талбайтай чөлөөт бүс байгуулахаар шийдсэн юм. Энэ бүс Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг бөгөөд гаалийн болон бусад татвараас ангид, хөдөө аж ахуйн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах тусгай дэглэмтэй юм. Өнөөгийн байдлаар Монгол, Орос, Хятад, Япон, АНУ, Солонгос, Их Британийн 100 гаруй компани нийт дүнгээр 700 сая гаруй долларын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байна. Тухайлбал Буриадын бүгд найрамдах улсын худалдаа аж үйлдвэрийн танхим 14 га газар үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулжээ. Зөвхөн Орос, Монголын худалдаачдын бараа эргэлт өнгөрсөн жил 12 сая долларт хүрсэн юм. Алтан булаг хотод олон улсын бөөний төвийг нээснээр оросын бүтээгдэхүүнийг 1200 км дөт замаар хүргэнэ. Үүнээс гадна Орос, Монголын хил дээр бүс байгуулснаар худалдаачид нэлээд их хэмжээний мөнгө хэмнэх боломжтой юм. “Алтан-Булаг” бүсийн хүрээнд 8 га газар олон улсын үзэсгэлэн яармаг зохион явуулна. Энэ бүс хэрэглэгч, үйлдвэрлэгчийн ашиг сонирхолыг ойртуулахад чиглэсэн юм. Тэгэхлээр монголчууд тэнд 9-р сард машин-механизмын үзэсгэлэн яармаг зохион явуулна. Азид үйлдвэрлэсэн ачааны болон бусад техник Орос улсад их эрэлттэй байгаа юм.
Ирэх жил монголын тал “Алтан булгийн” бүсийг бүрэн ашиглалтад оруулна. Хөрш оронд барьж байгаа хоер чөлөөт бүсийн нэг нь энэ байна. Нутгийн өмнөд хэсгийн Хятад улстай хиллэдэг газар мөн ийм бүс байгуулж байна.
Манай дугаар өндөрлөх дөхөж байна. Ж. Наранцэцэгийн хүсэлтээр Борхүүгийн Амархүүгийн дуулсан “Мария” дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дууслаа. Эрхэм сонсогчид оо, бид та бүхэнд эрүүл мэнд, амжилт, аз жаргал хүсэн ерөөе. Та бүхэн бидэнд захидал бичээрэй, Бид та бүхний бүх асуултанд хариулж, хөгжмийн захиалтыг биелүүлэхэд таатай байна. Эрхэм сонсогч та, манай нэвтрүүлгийн зохиогч шүү дээ. Нэвтрүүлгийг сэтгүүлч Ольга Иванова бэлтгэлээ. ГГаргагч редактор С.Эрдэнээ, нэвтрүүлэгч Гантигмаа, Гантөмөр, пультийн найруулагч Елена Почкина нар ажиллаа.

Орчуулагч  Г.Нарангарав

<сонсох>