Foto http://altaiart.narod.ruХөвсгөл, Дархадын хотгор, Чингис хааны дурсгалын цогцолбор Эрдэнэ-Зуу хийд, Говь цөл, олон төрөл шувуу, зэрлэг амьтад, цагаан эсгийтэй гэр, тал нутагт бэлчиж буй үсэрхэг сарлаг, улаан элс, тод нар, эртний баялаг түүх, хүмүүс, соёл энэ бүхэн Монголын зураачдыг өөртөө татаж байна. Алтайн зураач Федор Торхов бүх уран бүтээлээ энэ гайхалтай оронд зориулжээ. Таны амьдрал, уран бүтээл хэрхэн Монгол Улстай холбогдсон бэ? Манай сурвалжлагч Ольга Ивановын Орос улсын гавьяат зураачтай хийсэн ярилцлага энэ асуултаар эхлэв. «Би Монгол Улсад 35 жилээ зориулсан. Монгол Улсын өнцөг булан бүрт байсан болохоор энэ улсыг сайн мэддэг бас хайрладаг юм. Би энэ улсын ерөнхийлөгч, нийгмийн олон зүтгэлтэн, соёл, шинжлэх ухааны төлөөлөгчид, ажилчин, энгийн малчидтай танил билээ. Уулзсан хүн бүрийн хөргийг зурсан. Сэтгэл эзэмдэхээс аргагүй Монголын онгон байгалийг мөн зурдаг. Би олон үзэсгэлэн гаргаж байсан. Хэдэн жилийн өмнө “Монгол Улсын дүр төрх” хувийн үзэсгэлэнгээ гаргасан. Тэр үед өөрийн зурсан 75 зургаа Монгол Улсын уран зургийн музейд бэлэглэсэн юм.
Монгол Улстай үйл хэргээрээ холбогдсон хэвээр байна. Зөвлөлт-Монголын найдармдын Алтайн салбарын даргаар 12 жил ажилласан. Одоогийн байдлаар Монголын анд нөхдийн нийгэмлэгийн Төв Удирдлагын гишүүн байна. Тэгэхлээр уран бүтээл, нийгмийн салбарт нягт хамтран ажиллаж байна».
Асуулт:Танд Монгол Улсаас олгосон шагнал байгаа байх.
Ф.Торхов: «Надад Баян-Өлгий аймгийн Өлгийн төвийн хүндэт иргэн цол олгосон. Энэ аймгийн төвд 50 зураг бүхий хувийн үзэсгэлэнгээ гаргасан. Үүнээс гадна Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Алтан гадас” одонгоор шагнуулсан».
Асуулт: Та Монголд хэзээ очих вэ?
Ф.Торхов:«Энэ жил намайг Улаанбаатар хотод 9-р сард урисан. Нийгэмлэгийн холбооны 60 жилийн ой, Орос-Монголын сарын ажлын хүрээнд явуулж байгаа арга хэмжээнд би оролцоно. Оросын шинжлэх ухаан академийн төвд 10-р сарын 3-нд “Монголын орчин үеийнхэн” миний хувийн үзэсгэлэн гарна. Ерөнхийлөгч Энхбаяр, Монголын нэрд гарсан олон хүн, малчин, бусад жанр, байгалийн сэдэвтэй 70 орчим бүтээлээ дэлгэн үзүүлнэ. Эрхэм сонсогчид оо, Оросын шинжлэх ухаан соёлын төвд ирж, энэ үзэсгэлэнг сонирхохыг урьж байна».
АсуултМонгол Улс таны хувьд юу вэ?
Ф.Торхов: «Монгол Улс миний хоёр дахь эх орон. Намайг тэнд сайн мэддэг, бас үнэлдэг гэж найдаж байна. Манай монгол анд нөхөд наймаг Орос улсад оршин суугаа монгол зураач гэж нэрлэдэг. Би энэ улстай их холбоотой. Монголын дахин давтагдашгүй байгаль миний сэтгэлийг эзэмдсэний зэрэгцээ би монголчуудад их элгэмсэг ханддаг. Тэд найрсаг, зочломтгой улс».
Асуулт: Алтай, монголын зураачдын талаар юу хэлэх вэ?
Ф.Торхов: «Энэ эртнээс уламжлалтай хамтын ажиллагаа юм. Алтайн хязгаар болон Монголын зураачид 1970-аад оны эхээс нягт хамтран ажиллаж байна. 1977 онд Улаанбаатар хотод “Алтайн нутаг” үзэсгэлэн гарсан. Үүний дараа орос, монголын зураачдын уран бүтээлийн хамтарсан бүлэг зохион байгуулсан. Хамтын ажиллагааны дүнд “Алтай-Баганур”, “Алтай-найрамдалын уул”, “Найрамдалын Алтай болон Монгол Улс” гайхалтай үзэсгэлэн гарсан юм. Одоо бид Өмнөговь аймаг, Багануурын нүүрсний газар, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Алтайн хязгаарын янз бүрийн өнцөг буланд амжилттай хамтран ажиллаж байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>