Өмнөд Осетийн нутагт байгаа, Гүржийн зэвсэгт халдлагад сүйдсэн соелын өвд Оросын шинжээчид мониторинг хийв. Судалгааны анхны үр дүн их харамсалтай байна хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн олон улсын соелын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Михаил Швыдкой мэдэгдлээ. «Оросын соелын хамгаалалт, ТУХН-ийн улсуудын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн сангийн хүсэлтээр түүхэн дурсгалыг хамгаалах салбарын мэргэжилтнүүд хэдэн өдөр мониторинг хийж, анхны дүр зургийг гаргахыг оролджээ. Тэдний судалсан Өмнөд Осетийн 29 гайхалтай дурсгалын 11 нь бүрмөсөн устсан байна. Өмнөд Осетийн нийслэл Цхинвалид орших, 1000 гаруй жилийн түүхтэй онцгой архитектуртай дархан цаазат газар эмгэнэлтэй дүр зурагтай болсон. Сүм, дугана сүйдсэн байна. Гүржийн цэргийн халдлагын үеэр Өмнөд Осетид сүйдсэн бүхэнд манай ажил нэгт нөхөд мониторинг хийж байна. Хэдийгээр түүхэн дурсгал Өмнөд Осетийн нутагт байсан ч, бүх төрлөхтөнд хамаарах соёлын өвийг устгалаа. Цхинвали хотыг манай эриний өмнөх 242 онд босгосон юм. Саяхныг хүртэл тэнд скифск-сарматскийн дурсгал оршиж байсан юм. Тэд сэргээх аргагүй сүйдсэн байж магадгүй хэмээн эмээж байна. Манай ажил нэгт нөхөд 8-р сарын 30-нд буюу бямба гаригт дараагийн шатны мониторинг эхэлнэ. Өмнөд Осетийн устаж үгүй болсон тухай соёлын өвийн анхны илтгэлийг ЮНЕСКО, Европын Холбоо, сонирхогч бүх этгээдэд 9-р сарын 1-нд даваа гаригт илгээнэ» гэж М.Швыдкой хэллээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн олон улсын соёлын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Михаил Швыдкой юуны түрүүнд эртний дурсгалын мониторингт анхаарал хандууллаа. Өмнөд Осетид хэдэн зуун жилээр тоологдох ийм объект багагүй байгаа ч, өнөөгийн ард түмний соёлын амьдралд амин чухал тухайлбал их сургууль, театр, хөгжмийн сургууль, номын сан зэрэг объектын гадна, дотногүй сүйрсэн байна. Тус бүгд найрамдах улсын Соёлын яамыг бөмбөгдөх үеэр Осетийн жүжгийн зохиолын Анталогийн материал хадгалж байсан компьютер  устсан юм. Уран зохиол судлаач уран бүтээлчид 2,5 жил энэ төсөл дээр ажилласан байна. Мэдээж хэрэг Орос улсын тусламжаар сургууль, соёлын бусад байгууллагыг нэн даруй бүгдийг шинээр барьж, сэргээх боломжтой. Өмнөд Осет дахь гүржийн балмад үйлдлийн талаар ертөнц мэдэх ёстой. Тиймээс Михаил Швыдкой 21-р зууны балмад үйлдлийн баримтыг ЮНЕСКО-д танилцуулахаар ажил нэгт нөхдийн хамт 9-р сарын хоёрдугаар хагаст хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>