Душанбед ШХАБ-ын бүрэлдэхүүнд багтдаг Орос, Хятад, Тажикистан, Киргиз, Казахстан, Узбекистан зэрэг улсын тэргүүн нарын уулзалт өндөрлөллөө. Олон туйлт ертөнцийн төлөө байр суурьтай төв азийн орнууд Өвөр Кавказд явуулж байгаа Орос улсын арга хэмжээг хэрхэн дүгнэх нь дээд хэмжээний уулзалтын гол зангилаа байсан юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Хятад Улсын Төрийн зөвлөлийн тэргүүн Ху Зиньтао нар дээд хэмжээний уулзалт болохын өмнөхөн 2014 оны олимпийн наадмыг Сочид зохион явуулахыг тууштай дэмжинэ хэмээн мэдэгдсэн нь Хятад улс Орос улсыг ганцаардуулахын эсрэг байгааг илэрхийллээ. Душанбед баталсан тунхаглалд маргаантай асуудлыг хүчээр шийдвэрлэх нь ирээдүйгүй болохыг дурдсан хэмээн Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев тэмдэглэв. «Хүч хэрэглэн тодорхой ашиг сонирхолыг хангах оролдлого үргэлжилж байна. Гүржийн засаг захиргааг хэн өөгшүүлж, шунахайн зорилгоо биелүүлэхийн тулд хэн өдөөн хатгасан нь тодорхой. Ийм зан үйлийг үл хүлээн зөвшөөрч, шийдвэртэйгээр таслан зогсоох ёстой. Энэ онц нөхцөлд бүс нутагт хариуцлагатай, тодорхой бодлогоо үргэлжлүүлэх бөгөөд Орос улсын энхийг товхинуулах хүчин чармайлтыг бодитой үнэлсэнд талархаж байна. ШХАБ-ын гишүүн орны байр суурь олон улсад нөлөөлнө гэж найдаж байна. Харыг цагаан болгож, үйлдсэн түрэмгийлэлийг зөвтгөхийг оролдож байгаа хүмүүст энэ дорвитой дохио болно хэмээн бид найдаж байна» гэж оросын удирдагч тэмдэглэв. Өмнөд Осетийн асуудал хурцадсанд ШХАБ-ын орнууд түгшиж байгаагаа илэрхийлж, хямарлыг тайван замаар, яриа хэлэлцээ хийж шийдвэрлэхийг талуудад уриалав. Бүс нутагт энх тайван тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Орос улс идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ хэмээн Тунхаглалд дурджээ. Москва, Парисын боловсруулсан Өмнөд Осетийн хямарлыг зохицуулах зургаан зарчмыг ШХАБ дэмжиж байна. Орос улс Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасныг баримт бичигт дурдаагүй байна. Тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, үл зөвшөөрөх асуудал нь ШХАБ-ын бүрэн эрхэд бус хоёр орны харилцаанд хамаатай юм. Ганцаардуулах бус бүх талын ашиг сонирхолыг харгалзан тэднийг яриа хэлэлцээнд татан оролцуулах замаар асуудлыг шидйвэрлэх боломжтой гэж ШХАБ-ын орнуудын удирдагчид тэмдэглэв. Тэгэхлээр Орос улс өрнөдөөс шүүмжлэл, Дорнын орнуудаас дэмжлэг авч байна. Орос улсад ШХАБ-ыг даргалах эрх шилжсэн болохоор ШХАБ-ын цаашдын ерөнхий стратеги болосвруулах үүрэг Орос улсад ноогдож байна. Дараагийн дээд хэмжээний уулзалт 2009 онд Екатеринбургт болно.

Орчуулагч Г. Нарангарав

<сонсох>