Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Билибэндийн хийсэн мэдэгдлийн хариуд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийм агуулгатай дахилтыг хэлсэн юм. Ноён Билибэнд Украины нийслэлд байхдаа Өмнөд Осет, Абхазийн тусгаар тогтнолыг Москва хүлээн зөвшөөрсөн, гүрж-өмнөд Осетийн хямарлын бүст саяхан болсон үйл явдалтай холбоотойгоор Орос улсыг харамгүй шүүмжиллээ. Тэрээр бодит үйл явдлыг огоорч, баримт гуйвуулах, Саакашвилийн дэглэмийг цагаатгахаа мартсангүй. “Прагийн хаврын” 40 жилийн ойд оросын танкууд Гүржид халдасан нь хүч хэрэглэдэг чанар нь хэвээр байгааг илтгэж байна хэмээн Их Британийн сайд мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл бодит байдалд нийцэхгүй байна. Оросын танк хөрш орны нутагт ороогүй бөгөөд нэгэн зэрэг галладаг “Град” буу, бөмбөгдөгч нисэх онгоцны дэмжлэгээр Гүржийн танк Өмнөд Осетийн нийслэл Цхинвалид халдасан юм. Цус урсгах явцыг талсан зогсоохын тулд Оросын танкууд хожим Өмнөд Осетид орж ирсэн. Гадаад хэргийн сайд Сергей Лавров үүнийг сануулсан юм. Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, тус улсын ардчилалд дарамт шахалт үзүүлсэн гэх үндэслэлгүй санааг Британийн төлөөлөгч хэлэв. Парламентын сонгуулийн дүнг будлиантуулсан Саакашвилийн дэглэм тайван жагсагчдыг тарааж, сөрөг хүчинд халдаж, улс төрийн эсрэг этгээдүүдийг мөрдөн мөшгиж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаасан зэргээс Саакашвилийн дэглэм харин авторитари биш гэж үү? Саакашвилийг ивээгч өрнөдийнхөн үүнийг хараагүй мэт дүр эсгэхийг эрхэмлэж байна. Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын тухайд статусаа тодорхойлох автономит эрхийг зөрчсөн ч, Орос улс цагтаа үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Өмнөд Осет, абхазчүүдийг устгах зорилт тавьсан Гүржийн удирдлага Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эвдсэн. Орос улсын үйлдэл үндэслэлтэй болохыг хэлэхийн тулд Сергей Лавров үүнийг сануулах шаардлагатай гэж үзсэн юм. «Хэн нэгний хүсэл, ашиг тусын төлөө бус баримтанд түшиглэвэл, хууль эрх, түүх, шударга ёс, ёс суртахууны зүгээс үзвэл манайх цорын ганц боломжтой шийдвэр гаргасан нь гарцаагүй». Өрнөдийн зарим улс төрчид энэ үйл явдалтай хобоотойгоор ёс суртахуунд сургаж, шүүмжилж байгаа нь наад зах нь эгдүүцэл төрүүлж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>