Төрийн Думын Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев энэ тухай мэдэгдэв. Өрнөдийнхөн Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Оросын шийдвэрийг сөргөөр үнэлж байгааг урьдчилан хэлэх боломжтой байсан гэж Төрийн Думын Хорооны тэргүүн тэмдэглэв. Орос улс улсын түншүүд өөрийг нь эс тооцвол сүүлийн жилүүдэд үндэсний ашиг сонирхолд нийцсэн тохиолдолд олон улсын эрх, тохиролцоогоо сахин биелүүлж байсныг харгалзавал, энэ байр суурийг урьдчилан хэлэх үндэслэлтэй юм. Орос улс одооноос хамтын бус үндэсний ашиг сонирхолоо тэргүүн зэрэгт тавина. Олон улсын эрхийн хүрээнд ашиг сонирхолоо хамгаална хэмээн Төрийн Думын гишүүн тэмдэглэв. «Энэ үүднээс авч үзвэл одоо нөхцөл байдлын ердөө нэг хүчин зүйл нь өөрчлөгдөж байна. Тухайлбал Абхаз, Өмнөд Осетид оршин суугаа хүмүүсийн аюулгүй байдлыг илүү үр нөлөөтэй хангана. Бусад нь одоогийнх шиг үргэлжилнэ». Орос, Абхаз, Өмнөд Осетийн хооронд харилцан тусламж үзүүлэх, хамтран ажиллах, найрамдал тогтоох талаар бэлтгэж байгаа хэлэлцээнд цэргийн тусламж үзүүлэхээс өгсүүлээд эдгээр бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт оросын цэргийн бааз байгуулах зэргийг тусгах ёстой гэдэгт Косачев итгэлтэй байна. Байлдааны ажиллагаа сэргэж болзошгүй дэлхийн мөргөлдөөнтэй цэгт АНУ, Их Британи, бусад орны цэргийн бааз байрлаж байна. Орос улс үндэстний цөөнхийг устгах, амь амьдралд нь заналхийлж байгаа хүмүүсийг хамгаалахаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ Москва хүлээн зөвшөөрөгдөөгүй нутаг дэвсгэрийн статусыг тодорхойлох асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдсэн байр суурийн төлөө байна. Энэ бүхэн бүрэлдсэн асуудлыг хүчээр шийдэхээс зайлсхийхэд тусална. Балканы орчин үеийн хямарлыг судлах төвийн удирдагч Елена Гуськова энэ талаар ийнхүү ярьж байна: «Өнөө үед тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх шалгуур, олон улсын эрхийн тодорхой хэм хэмжээг боловсруулахгүй бол мухардалд орно» хэмээн Елена Гуськова ярив. Энэ асуудлаарх Орос улсын байр суурь мөн үр нөлөөтэй байх ёстой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>