Болсон үйл явдлыг оросын улс төрчид болоод улс төр судлаачид ийнхүү дүгнэж байна. Эрхэм сонсогчид оо, тэдний заримын энэ талаарх байр суурийг хүргэе.  “Орос улсын хувьд цорын ганц боломжтой хувилбар энэ” хэмээн ОХУ-ын Төрийн Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Константин Косачев үзэж байна. Бид энэ асуудлыг өөр хэрэгслээр шийдэхийг оролдсон ч, дэмжлэг аваагүй. Ашиг сонирхолд нь үл нийцсэн ч, иргэдийн амь амьдрал, аюулгүй байдлыг хангахад манай түншүүд бэлэн хэмээн бид итгэж байсан юм. Энэ тохиолдолд АНУ, түүний холбоотон НАТО-ийн тухай ярьж байна. Сүүлийн жилүүдэд тэд Гүржийг санаатай зэвсэглэж, 8-р сарын эхэнд Саакашвилийн дэглэм Өмнөд Осетид халдах нөхцлийг бүрдүүлсэн. Үүний зэрэгцээ албан ёсны Тбилис, түүний өрнөдийн ивээгчид бүс нутийн байдлын явцад хариуцлага үүрч, өвөр Кавказын хямарлын бүст энхийг сахиулж байсан Орос улсын байр суурийг илт үл ойшоосон гэж улс төр судлаач Алексей Арбатов сануулав. Өмнөд Осет, Абхазийн асуудлыг хүчээр шийдвэрлэж болохгүй хэмээн Орос улс анхааруулаагүй гэж үү? Орос улс олон жилийн туршид энэ тухай олонтаа хэлсэн. 1990-ээд он, мөн түүнээс хойш ийнхүү анхааруулж байгааг үнэнээсээ хүлээж авахаа больсон юм. Орос улсын хэлж ярисныг үнэнээсээ хүлээн авах ёстойг, тус улс ашиг сонирхолоо хамгаалахад бэлэн болохыг харууллаа. Өмнөд Осет болоод Абхаз бие даах бүрэн эрхтэй гэж “Түүхэн төлөв” сангийн ерөнхийлөгч, түүхч Наталья Нарочницкая үзэж байна. Түүхэндээ осет, абхазчүүд Гүрж улсын бүрэлдэхүүнд байгаагүй. Эдгээр бүгд найрамдах улс бүр Гүржээс өмнө 200 гаруй жилийн тэртээ Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд сайн дураар орсон. Харин ЗХУ задарсны дараа осет, абхазчүүд төр улсын бүтцээ тодорхойлох эрхгүй болж, Гүржид үндэстний цөөнхийн хөрсөн дээр хямрал дэгдсэн хэмээн Наталья Нарочницкая тэмдэглэв. «Энэ хямарлыг хараагүй мэт нүдээ аниад өнгөрсөн. Энэ үеэр Гүрж улс нийт нутаг дэвсгэрийг хянаж байгаагүй. Гүржийг Зөвлөлт социалист бүгд найрамдах улсын тэр хэл дээр хүлээн зөвшөөрөөд, эдгээр улсын хил дээр 200 жил оршин байгаа нутаг дэвсгэрт салан тусгаарлах хямрал дэгдлээ хэмээн зарласан юм» гэж Н.Нарочницкая хэллээ. Товчхондоо 1990-ээд оноос Кавказд байр сууриа бэхжүүлэхээр төлөвлөсөн АНУ болоод түүний холбоотнуудын улс төрийн санаархалд түүхэн бодит байдал хохирсон юм. Өнөө үед эдгээр улс гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бэүтэн байдлыг хамгаалагчдын эгнээнд элсэхийг эрхэмлэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>