Саятнуудын тоо улам их өсч байна. “Росгосстрах” компаний судалгааны дүн ийм байна. Москва хотын оршин суугчдын 44 хувь нь дундаж ангид багтаж байгаа нь улс орны даатгалын томоохон компанийн явуулсан судалгааны дүн харуулж байна. Орос улсын нийт хүн амын 28 хувь нь нийгмийн энэ давхаргад хамаарч байна. Сард 650 гаруй доллароос дээш цалинтай хүмүүс дундаж ангид багтах юм. Сүүлийн хагас жилд энэ давхарга 10 хувиар өсчээ. Дундаж ангийн дээд хэсэг болон оросын саятнуудын тоо хурдтай нэмэгдэж байна. “Росгосстрах” компнийн Стратеги судалгааны төвийн дарга судалгааг ахлан явуулсан хүмүүсийн нэг Алекс Зубец оросын ард түмний сайн сайхан байдлын тухай ярихдаа: «Үүнд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт Орос улсын эдийн засаг өндөр хурдтай өсч байна. Бидний хийсэн судалгаагаар нефтийн өндөр үнийг харгалзалгүй Орос улсын ДНБ-ийн жилд 5,5 хувиар өсөх бүх үндэслэл байна гэж Александр Зубец хэлсэн юм. Хоёр дахь нөхцөл нь улс оронд ажиллах хүчин дутагдаж байна. Тиймээс дундаж ангийн тухай ярихад жилд 20 мянгаас дээш орлоготой өрх бидний дүгнэснээр 2007 онд 12 сая байсан. 2008 оны эхний хагас жилд ийм өрх 17 саяас давсан. Жилд 1 сая гаруй долларын орлоготой өрх 2007 онд 200 мянга байсан бол эхний хагас жилд 330 мянга болж нэмэгдлээ». Оросын бизнес тоо, чанарын хувьд өсөн нэмэгдэж байна. Улс орны хүн амын талаас илүү хувь нь дунд ангиас бүрдэхэд тун ойрхон байна. Улс орныг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалын төсөлд нийт хүн амын талаас илүү хувийг дунд ангид багтаах зорилт тавьсан юм. “Россгосстрах” компанийн судалгаагаар гаргасан хандлага хэвээр байвал энэ чиглэл санаснаас эрт хэрэгжинэ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>