Foto http://www.tuvarsp.ruТувагийн тэргүүн Шолбан Кара-оол болон Монгол Улсын Завхан аймгийн засаг дарга Пүрэвжавын Гансүх нар Тува-Монгол Улсын эрдэм шинжилгээ-техник, соёлын хамтын ажиллагаа, эдийн засгийн үйл явцыг түргэсгэх 2002 онд байгуулсан хамтын ажиллагааны тухай Гэрээг хэрэгжүүлэх уялдаатай арга хэмжээ авах протоколд Кызыл хотноо гарын үсэг зурав. Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, мал нядалж, боловсруулах хамтарсан компани байгуулах, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллах, бизнес болон аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай протоколд заажээ. Завхан аймагтай тохиролцсоноор малын баяд үүлдэрийг сэргээхэд Монгол Улс Тувад 100 мянган толгой мал нийлүүлэхэд бэлэн байна. Монголын төлөөлөгчид Тувад соёлын шахуу хөтөлбөртэй хүрэлцэн ирсэн байна. Монголын уран бүтээлчид Тувагийн хил орчмын тосгон, Тувагийн нийслэлд концерт тогложээ. “Тувагийн бүгд найрамдах улс болон Завхан аймгийн соёл урлагийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд олон жил зүтгэсэн гавьяаг үнэлэн” Засгийн газрын тэргүүний захирамжаар Монгол Улсын урлагийн гавьяат зүгтгэлтэн, Монгол улсын урлагийн академийн дэргэдэх хөгжим бүжгийн коллежийн захирал Цэрэндашийн Жамьяанд Тувагийн бүгд найрамдах улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгожээ. “Тувагийн бүгд найрамдах улс Монгол улсын хооронд соёл- хүмүүнлэгийн харилцаа, худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсны төлөө” Завхан аймгийн худалдаа-аж үйлдвэрийн танхимын дарга Балжинямын Ганболдыг Тувагийн засгийн газрын тэргүүний хүндэт баярын бичгээр шагнажээ. Олон жил хамтран ажилласны төлөө Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдгээр намын ахмад гишүүн Григори Ширшин, засгийн газрын дэд дарга Анатолий Дамба-Хуурак, Монгол Улсад суугаа Тувагийн бүгд найрамдах улсын төлөөлөгч Орлан Сарыглар нарыг шагнав.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>