Газар доорх донслолтын төв Эрхүү мужийн Байгаль нуураас таван км зайд байв. Бүс нутгийн Онц байдлын яамны мэдээлснээр Улаан-Үдэд 3-4 балл, Эрхүүд 6-7 балл, Байгаль нуурт 8 балл, Ангарскт 5 баллын хүчтэй донсолгоо мэдрэгджээ. Хот, тосгонд хүний амь эрсдэж, барилга байшин ноцтой сүйрээгүй байна. Газар хөдлөлт судлаачид бага хүчтэй газар доорх донсолгооныг тэмдэглэсээр байна. Донсолгооны дараа Эрхүү хотод цахилгаан, гар утасны холбоо тасарч, интернет, банк ажиллахаа больжээ. Зарим байшингийн дээвэр нурсан байна. Одоо цахилгааныг холбожээ. Оршин суугчид гудамжинд гарч дахин газар хөдөлж магадгүй хэмээн ажиглаж байна. Эрхүү мужийн нутаг дэвсгэрт Онц байдлын яамны хүчнийг бэлэн байдалд оруулж, Онц байдлын шуурхай алба байгуулав. Иргэний батлан хамгаалахын зарлан мэдээлэх төвлөрсөн систем, “Долгион” радио холбооны системийг бэлэн байдалд оруулсан. Эрхүү мужийн Онц байдлын яам газар доорх донсолгоон дахин болохыг анхааруулав. Газар хөдлөлтийн төвийн нутагт орших Байгал нуурын эсэж-цаасны үйлдвэр газар хөдлөлтийн улмаас эсэж чанахаа зогсоосон үйлдвэрлэлээ дахин сэргээв. Тус үйлдвэрийн олон нийттэй харилцах албаны дарга Алексей Нагаев байдлыг хяналтандаа авсан хэмээн мэдэгдэв. Байгал нуур орчимд газар хөдлөх үеэр “Мир-1”, “Мир-2” гүний усны аппаратад ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Дорно Сибирьт дахин газар хөдөлж магадгүй тул “Мир-1”, “Мир-2” гүний усны аппаратыг усанд шумбуулахаа түр зогсоосон гэж Байгал нуурыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх сангийн дарга мэдэгдэв. Цаашид газар хөдлөх аюултай байгааг харгалзан өнөөдөр аппаратуудыг усанд шумбуулахгүй. Тус бүс нутгийн газар хөдлөлтийн талаар илүү нарийн мэдээлэл авсны дараа Байгал нуурыг судлах экспидицид оролцогчид аппаратыг шумбуулах эсэхээ шийдвэрлэнэ. Өнөөдөр өглөө Байгал нуурын орчмын нутаг дэвсгэрт 6 баллын хүчтэй газар хөдөлсөн нь Новосибирскээс Чит хүртлэх Сибирийн олон бүс нутагт мэдрэгдсэн гэж Оросын шинжлэх ухаан академийн Сибирийн салбарын Геофизикийн албаны захирал Виктор Селезнев мэдэгдлээ. “Чита, Крансноярск, Новосибирскт 6-7 баллын хүчтэй газар хөдөлсөн” гэж Селезнев хэллээ. Газар хөдлөлтийн төвөөс 900 км зайд орших Красноярскт 2,5 баллын хүчтэй газар хөдөлж, Байгал нуурын орчимд төвтэй газар хөдлөлт энэ хотод мөн газар доорх донсолгоон мэдрэгдсэн гэж Онц байдлын яамны Сибирийн бүс нутгийн мэдээллийн төвийн дарга Дмитрий Кудрявцев мэдэгдэв. Кемерово мужийн газар хөдлөлтийг судлах станцын ажилтнууд мөн газар хөдлөлтийг тэмдэглэжээ. Рихтерийн шаталбараар 3 баллын хүчтэй газар хөдлөв. “Олон давхар барилгын дээд давхарт газар хөдлөлт мэдрэгдсэн. Орон сууц, барилга, хүн амд 3 баллын хүчтэй газар хөдлөлт аюулгүй” хэмээн Онц байдлын яамны төлөөлөгч мэдэгдэв. Хакасид олон давхар орон сууцны дээд давхарын оршин суугчид Эрхүүд болсон газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Абакан, Черногорск хотын хүн ам лхагва гаригийн өглөө 2 орчим баллын хүчтэй донсолгооныг мэдэрчээ. Хакасийн нутагт газар хөдлөлтөд өртсөн хүн бүртгэгдээгүй байна. “Читад тус хотын газар хөдлөлтийг бүртгэх станцын бүртгэснээр 1-2 баллын хүчтэй газар хөдөлжээ. Барилга байшин нурж, хохирч гэмтсэн хүн байхгүй байна. Телевиз, радиогийн холбоо тасраагүй” гэж Орос улсын Онц байдлын яамны Чита мужийг хариуцсан Удирдах газрын хэвлэлийн албаны ажилтан хэлэв. Томск мужид газар доорх донсолгоон мөн мэдрэгджээ. Дэлхийн царцасыг судлах хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр ойрын үед тус бүс нутагт бага хүчтэй газар доорх донсолгоон мэдрэгдэж магадгүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>