Тажикистаны нийслэл Дуншанбед өнөөдөр ШХАБ-ын орнуудын удирдагчид ирж байна. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс багтдаг ШХАБ-ын орнуудын үндэсний туг далбайгаар хотыг чимжээ. Монгол, Энэтхэг, Иран, Пакистан улс энэ байгууллагад ажиглагчийн статустай юм. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Монгол, Иран улсын төрийн төргүүн нар, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд, Пакистаны усны нөөц, эрчим хүчний сайд оролцоно. Хуурай газрын 20 хувь, дэлхийн нийт хүн амын 25 хувь, дэлхийн улс орнуудын ДНБ-ийн 15 хувь нь ШХАБ-ын бүрэлдэхүүнд багтдаг орнуудад ноогддог. ШХАБ-ын орнуудын удирдагчид олон туйлт ертөнцийн төлөө байна. Америкийн талыг баримтлагч Гүржийн дэглэм Осетид халдсаныг ШХАБ хэрхэн үнэлж дүгнэх нь чухал хэмээн шинжээчид үзэж байна. ШХАБ-ын орнуудын хилийн гадна гарсан хямралд хариу үйлдэл үзүүлэх механизмыг ШХАБ-ын хүрээнд боловсруулахыг Орос улс санаачилсан хэмээн ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Леонид Моисеев “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдав. «ШХАБ-ын бүсээс гадна болсон үйл явдалд тус байгууллагын хүрээнд хамтран хариу үйлдэл үзүүлэх асуудлыг хараахан зохицуулаагүй байна. ШХАБ-ын гишүүн орон төдийгүй, тус байгууллагын ашиг сонирхолд тодорхой хэмжээгээр нөлөөлөлж буй гишүүн орнуудын нутаг дэвсгэрээс гадна орших бүс нутагт гарсан хямралд улс төр-дипломат хариу үйлдэл үзүүлэх үр нөлөөтэй механизм болосруулахыг Оросын тал санал болгож байна. Дээд хэмжээний уулзалтаар ийм нөхцөл байдалд шуурхай хариу үйлдэл үзүүлэх сэдвийг хөндөх бөгөөд ойрын хугацаанд энэ механизмыг боловсруулна гэдэгт бид найдаж байна» хэмээн ШХАБ-ын оросын төлөөлөгч мэдэгдэв. Үүнээс гадна дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагыг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Энэтхэг, Иран улс тус байгууллагын гишүүн болох өргөдөл гаргасан. Төв Азийн орнууд мөн ялгаагүй тус байгууллагад элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч, ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх нэгдсэн шалгуурыг өнөө хир боловсруулаагүй байна. Энэ асуудлаар нэгдсэн байр суурь боловсруулах ажил Душанбед үргэлжилнэ. Ажиглагч орнууд ШХАБ-ын үйл хэрэгт өргөн хүрээнд оролцох тухай баримт бичгийг дээд хэмжээний уулзалтаар батална. Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай дээд хэмжээний уулзалтад зочноор оролцоно. Эвслийн цэрэг агаараас цохилт өгөх үеэр энгийн олон хүн үрэгдсэний дүнд Афганистанд НАТО-ийн хүчнийг байлгах асуудлаг эргэн харах байр суурьтай байгаагаа тэр урьд мэдэгдсэн юм. Хамид Карзай Душанбед Тажикистан, Иран, Афганистан зэрэг перс хэлээр ярьдаг гурвын орны ерөнхийлөгчтэй уулзана. Азийн болоод бусад бүс нутагд болж буй чухал үйл явдлыг үнэлсэн Душанбегийн тунхаглал дээд хэмжээний уулзалтын үр дүн байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>