Эрхүү хотод 9-р сарын 8-15-нд болох Байгалийн 5 дахь эдийн засгийн форумын үндсэн чиглэлийн нэг нь хүмүүнлэгийн асуудал байна. Форумд оролцогчид байгалийн ер бусын обьектын төрх байдлыг хадгалан Дорнод Сибирь болон Алс Дорнодын аж үйлдвэрийн цогцолборыг шинэ түвшинд хэрхэн хүргэх асуудлыг хэлэлцэнэ. “Байгал нуурыг хамгаалах асуудал, байгал нуурын байгалийн нутаг дэвсгэрийг зохистой ашиглах”, “Аялал жуулчлал-амралтын хэлбэрийн эдийн засгийн онцгой бүс бүрдүүлэх, Байгал нуурын дэлхийн өвийг хадгалахад хууль эрхийн механизмын дэмжлэг үзүүлэх” сэдэвт дугуй ширээний уулзалт болно. Оросын шинжлэх ухаан академийн Лимнологийн хүрээлэнгийн захирал, академич Михаил Грачевтай Байгал нуурыг хамгаалахад ямар тулгамдсан асуудал тулгарч байгаа, энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар хийсэн ярилцлагыг “i38.ru” вэд хуудсанд тавьжээ. Энэ ярилцалгыг та бүхэнд хүргэе.
Асуулт:Михаил Александрович, Байгаль нуурыг хамгаалахад тулгамдсан ямар асуудал өнөө үед тулгарч байна вэ?
М.Грачев:Усан санд юу хамгийн их ноцтой хор хохирол учруулж байгаа, юу нь нуурын байдалд бараг нөлөөлөхгүй байгаа талаар зөв ойлголт, мөн энэ гайхалтай нуурыг хадгалж, хамгаалах арга замын талаар үнэн зөв төсөөлөл өнөөгийн албаны хүмүүст байхгүй байна. Байгаль нуурын орчимд зарим төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох тухай одоо бэлтгэж байгаа засгийн газрын тогтоолын төсөл үүний тод жишээ юм. Энэ баримт бичигт зааснаар эргийн шугамаас 30 км зайд нуурын экологийн төв бүст үйлдвэрийн хортой хог хаягдал болох дулааны цахилгаан станцын үнс хадгалахыг хориглоно. Тэгэхлээр уурын тогоотой Слюдянск, Байкальскаас гарсан үнсийг экологийн төв хэсгээс гадна хаа нээгтээ аваачих хэрэгтэй болж байна. Ийнхүү үнсийг зөөвөрлөх нь ямар ч нэмэргүй бөгөөд Байгаль нуур орчмын ойролцоо оршин суугаа хүн амын амьдралыг хүндрүүлнэ. Үнсийг зохих есоор зөв булсан тохиолдолд нууранд онцгой хор хохирол учруулахгүй. Экологийн төв бүст ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг шатаах арга хэрэглэхийг хориглох гэж байна. Тэгэхлээр хог хаягдлаа хэрхэх вэ? Байгаль нуурын орчимд төсөөлөхийн аргагүй их хог байгаа. Хог хаягдлыг дээд зэргийн хор хөнөөлгүй технологиор шатаасан дээр биш гэж үү? Байгаль нуурын байдалд маш гайхалтай мониторинг хийж байгаа. Байгаль орчныг хамгаалах байгууллагууд нуурт агуулагдаж байгаа хоргүй бодисыг хэмжиж байна. Олон хортой бодис тухайлбал мутацчилагддаг хлор органик пестицидийг хэн ч хянахгүй байна. Байгалд хор хөнөөл учруулах аж үйлдвэрийн байгууллагын талаар буруу ойлгож байна. Ихэнх тооцоогоор нуурын экологид хор хөнөөлгүй Эрхүү мужийн зарим үйлдвэрт дээд зэргийн анхаарал тавьж байна. Үнэн хэрэгтээ эдгээр байгууллага байгаль хамгаалах хяналтын бүсээс гадна байгальд халтай үйлдвэрлэл явуулж байна. Эрхүүгийн хөнгөн цагааны үйлдвэрийн үйл ажиллагаа Байгал нуурт муугаар нөлөөлж байна гэх боловч, үнэн хэрэгтээ үгүй юм. Эрхүүгийн хөнгөн цагааны үйлдвэр нуурыг бус ойр орчмын нутаг дэвсгэрээ бохирдуулж, хог хаягдлаа энэ бүсээс наана хаяж байна. Ангарын электролизийн химийн үйлдвэр саяхан явуулсан судалгаагаар Байгал нуурт хор учруулдаггүй болох нь тогтоогдсон. Тус үйлдвэрийн цацраг идэвхт уран агаар мандалд цацагддаггүй байна. Орос, Монголын хил дээр орших, монголын полиметаллын үйлдвэрийн Сэлэнгэ мөрөнд хаяж байгаа хүнд металлын зарим нь Байгал нуурт орж болзошгүй. Энэ үйлдвэрт цэвэрлэх байгууламж байрьж, усны бохирдлыг бууруулах арга хэмжээ авах цаг хэдийн болсон. Буриадад Байгал нуурт цутгадаг Холодины голд Полиметаллын Холодины орд газар байдаг. Үүнийг ойрын үед судлахаар төлөвлөж байна. Экологийн нийгэмлэг энэ орд газрын явцыг анхааралгүй орхиж болохгүй. Холодины орд газар Байгал нуурын экологийн төв бүст оршдог учраас ашигт малтмал олборлох есгүй юм. Дорно сибирийн үйлдвэрүүд Байгаль нуурын байгалд нөлөөлж байгаа талаар бүрэн төгс мэдээлэл авахын тулд Эрхүү муж болон хөрш бүс нутагийн үйлдвэрийн ажиллагаанд экологийн бүрэн аудит хийх шаардлагатай.
Асуулт:Аюултай үйлдвэрийн объектын тухайд Байгалийн эсэж-цаасны үйлдвэрийг их дурьддаг. Таны бодлоор энэ үйлдвэртэй хэрхэн зөв ажиллах ёстой вэ?
М.Грачев:Одоо үйлдвэрийн усан циклийг хоолойгоор холбосон тул Байгалийн эсэж цаасны үйлдвэрийн сувгийн асуудлыг шийдэж байгаа хэрэг юм. Ийм шинэ нөхцөлд үйлдвэр ашигтай ажиллаж чадах уу гэсэн асуулт урган гарч байна. Эсэжийн усны эргэлтийг хаачихаар тус үйлдвэр дээд зэргийн чанартай цайруу бүтээгдэхүүн гаргах аргагүй юм. Үйлдвэрт түүхийн эдийн асуудал тулгамдаж байна. Учир нь ой модыг холоос зөөж авчирдаг байна. Тус үйлдвэр ашигтай ажиллахгүй бол Байгалийн оршин суугчдын хувь зая хэрхэх вэ гэсэн асуулт гарч байна. Тухайлбал Германд тухайн газар нутгийн хөрс, ургамалыг зохиомлоор сэргээх, тус үйлдвэрийг хаах зэргээр хортой үйлдвэрийн асуудлыг шийдвэрлэж байна. Гэхдээ Германд үүнээс урган гарч байгаа нийгмийн асуудлыг зохих ёсоор шийддэг. Хаагдсан үйлдвэрийн ажилтнуудад нийгмийн дэмжлэг үзүүлдэг. Нуурын дэргэд ийм үйлдвэр байх ёсгүй ч, Байгалийн эсэж-цаасны үйлдвэрийн усны эргэлтийг хэсэг хугацаанд хаалттай ажиллуулна. Байгаль нуурт улсын их сургуулийн эрдэм шинжилгээний цогцолбор, нанотехнологийн төв, аялал жуулчлалын хөгжүүлэх боломжтой.
Асуулт:Аялал жуулчлалын тухайд. Байгал нуурт аялал жуулчлалын эдийн засгийн хоёр онцгой бүс байгуулах гэж байгаатай холбогдуулан ойрын жилүүдэд тус бүс нутагт жуулчдын тоо эрс өсөх төлөвтэй байна. Ийм нөхцөлд нуурыг цэвэр байлгах боломжтой эсэх, олныг хамарсан аялал жуулчлал экологид халгүй байж чадах уу?
М.Грачев:Олныг хамарсан экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Гэхдээ их хүнд. Ийм их жуулчин ирж байгаа нөхцөлд, мөн Байгал нуур шиг ийм их нутаг дэвсгэрт цэвэрлэх байгууламж барих арга барил Орос улсад хараахан байхгүй байна. Байгал нуурт экологийн аялал жуулчлалыг хөгжүүлбэл зүгээр юм.
Асуулт:Байгал нуурын экологийн сэдэв маш өргөн хүрээтэй, олон талтай билээ. Байгалийн эдийн засгийн форумын үеэр ямар чиглэлийн сэдвийг хэлэлцэх хэрэгтэй вэ?
М.Грачев: Форумын үеэр Байгалийн зүй ёсоор хамгаалахын тулд дотоодын байгаль хамгаалах хуулийг үндсээр нь өөрчлөх шаардлагатай байгааг тэмдэглэх нь чухал юм. Одоо үйлчилж байгаа ихэнх хууль бодит нөхцөлд үйлчлэхгүй, зарим нь бүр хор хохирол учруулж байна. Зарим хэм хэмжээг өөрчилж, шинийг бүтээх шаардлагатай. Үүнийг хийхэд мэдээж хэрэг их хөдөлмөрлөх хэрэгтэй. Байгал нуур орчмын нутаг дэвсгэрийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, нуурын экологид учруулж байгаа хор хөнөөлийг бууруулах чухал зорилт Орос улсын өмнө тулгарч байна. Байгал нуурын экологийн тухайд ярихад “Багайл нуурыг аврах” хэлбэрээр зорилт боловсруулж болохгүй. Асар уудам Байгал нуурын хөн төрлөхтөн зүгээр ч нэг сүйтгэх аргагүй. Тиймээс нуурыг аврах бус хайрлан гамнах ёстой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>