Казахстаны хуучин нийслэл Алма-Атад Азид итгэлийг бэхжүүлэх арга хэмжээ авах, хамтран ажиллах тухай Зөвлөлгөөний Гадаад хэргийн сайд нарын тэргүүн нарын гурав дахь уулзалт өндөрлөж, хэд хэдэн баримт бичиг батлав. Сайд нарын уулзалтын төгсгөлд Азид итгэлийг бэхжүүлэх арга хэмжээ авах, хамтран ажиллах тухай Зөвлөлгөөний нарийн бичгийн дарга нарын газарт өөрчлөлт оруулах тухай протокол, тунхаглалд гарын үсэг зурав. Үүнээс гадна Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, нарийн бичгийн дарга нарын газар, цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагын захиргаатай харилцан ойлголцох тухай меморандум байгуулсан. Азид итгэлийг бэхжүүлэх арга хэмжээ авах, хамтран ажиллах тухай Зөвлөлгөөн байгуулагдсан 16 жилийн хугацаанд олон улсын томоохон байгууллага болон өргөжсөн ч, манай эрхэм сонсогчид энэ байгууллагын талаар тодорхой төсөөлөлгүй байгаа байх. Бүс нутгийн энэ байгууллагын талаар зарим баримт дурдая. Одоогоор тус байгууллага 23 гишүүн оронтой. Эдгээрийн дотор Орос, Хятад, Энэтхэг, Монгол Улс, Казахстан, Киргиз, Турк, Таиланд, Афганистан, Өмнөд Солонгос зэрэг улс багтдаг. Вьетнам, Индонез, Малайз, Япон, АНУ, Украин зэрэг улс тус байгууллагын ажиглагч орон юм. Мөн НҮБ, Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлаарх байгууллага, Арабын орнуудын лиг зэрэг олон улсын ажиглагч байгууллагатай. Азид итгэлийг бэхжүүлэх арга хэмжээ авах, хамтран ажиллах Зөвлөлгөөн өнгөрсөн оны төгсгөлд НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн статустай болсон нь дэлхийн олон улсын аюулгүй байдлын хүчин зүйлийн хувьд тус форумыг олон улсын хэмжээнд улам их хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байна. Азид итгэлийг бэхжүүлэх арга хэмжээ авах, хамтран ажиллах тухай Зөвлөлгөөний ажил нэрнээсээ өгсүүлээд юуны түрүүнд Азид энх тайван, тогтвортой байдал тогтоох үр нөлөөтэй систем байгуулахад чиглэсэн юм. Мэдээж хэрэг Гадаад хэргийн сайд нар энэ асуудалд зохих ёсоор анхаарал хандуулсан байгаа. “Афганистанд нэн даруй энх тайван тогтоох, сүйрсэн эдийн засгийг сэргээхэд өнөө үед бүх арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэж Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев уулзалтын үеэр хэлэв. Иракийн эмгэнэлт хувь заяаг санахыг тэрээр дипломатуудад уриалав. Афганистан, Иракийн хэдэн мянган энгийн иргэн амь үрэгдсэн, эдийн засаг сүйрсэн, хот тосгон балгас болсон хариуцлагыг АНУ болоод түүний зарим холбоотон үүрэх тухай энд хэлэхгүй өнгөрч хэрхэн болох билээ. Азид итгэлийг бэхжүүлэх арга хэмжээ авах, хамтран ажиллах тухай Зөвлөлгөөний Гадаад хэргийн сайд нар өнөө үед бүх хүн төрөлхтнийг зовоож байгаа асуудлыг хэлэлцлээ. Энэ нь санхүүгийн хямрал, нүүрс ус төрөгч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг юм. Назарбаевын хэлснээр дэлхийн санхүүгийн хямрал, нефтийн үнийн өсөлт, хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс өссөн, зэрэг нь ойрын үед орчин үеийн дэлхийн бодлогыг тодорхойлно. Бүх орон эдийн засгийн хямарлын үр дагаврыг бууруулах алхам хийхийг оролдож байна хэмээн Казахстаны ерөнхийлөгч хэллээ. Орос улс Зөвлөлгөөний үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжиж байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Алексей Бородавкин энэ тухай Алма-Атад болсон уулзалтын үеэр мэдэгдэв. Азид итгэлийг бэхжүүлэх арга хэмжээ авах, хамтран ажиллах тухай Зөвлөлгөөнөөр үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, олон улсын терроризм, мансууруулах бодисын худалдааны эсрэг тэмцэх тухай хэлэлцэж байгааг тэр тэмдэглэллээ. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд ирэх жил Орос улс сайн дураар нэг удаа 100 мянган долларыг форумд хандивлана.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>