Орос улс ДХБ-ын гишүүн орнуудыг хүлээсэн үүргээ ижил тэгш биелүүлэхийг шаардаж, тус байгууллагын бүрэн эрхт гишүүн биш тул гишүүний үүргээ биелүүлэх бодолгүй байна. Даваа гаригт болсон оросын засгийн газрын тэргүүлэгчдийн хуралдаанд энэ тухай мэдэгдэв. Москва 1994 оноос ДХБ-д элсэх тухай яриа хэлэлцээ хийж байна. Энэ хугацаанд хоёр талын 60 орчим тулгуур гэрээнд гарын үсэг зуржээ. Хүлээсэн үүргээ биелүүлсээр байна. Орос улс хараахан ДХБ-ын гишүүн болоогүй ч, тус улсын эдийн засаг болоод бие даасан салбар хангалттай их ачаалал үүрч байна. Гүрж Өмнөд Осетид халдан довтолсныг таслан зогсоох арга хэмжээ авсан тул Орос улс ДХБ-д элсэхэд бэрхшээл гарч магадгүй хэмээн АНУ-ын Худалдааны сайд Карлос Гутьерресагийн хийсэн мэдэгдлийг анхааралдаа авбал Орос улс ойрын үед тус байгууллагын гишүүн болно хэмээн найдах хэрэггүй юм. Ийм нөхцөлд нэг талаас зардал гаргах нь зохисгүй, утгагүй хэмээн засгийн газрын тэргүүн В.Путин ойлгууллаа. «Гишүүн болсон ч, ямар нэг давуу тал мэдрэгдэхгүй байна. Бид ачаалал үүрсэн хирнээ энэ давуу талыг мэдрэхгүй байна. Түншүүдтэйгээ энэ асуудлыг тодруулах хэрэгтэй. Дэлхийн зах зээл тэр дундаа хүнсний зах зээл эрс хэлбэлзсэнтэй холбоотойгоор энэ онц тулгамдсан асуудал болж байна. Үнийн хэлбэлзлийг би хэлж байна. Бараа таваар үйлдвэрлэгчээ хамгаалах талаар дорвитой бодох цаг болсон». Үүнтэй холбоотойгоор оросын эдийн засгийн боломжийг хязгаарласан гэрээгээр хүлээсэн үүргээ зогсоох тухай ДХБ-ын түншүүдтэй яриа хэлэлцээ хийхээр шийдсэн. Тухайлбал Орос улсыг ДХБ-д нэн даруй элсүүлэхэд дэмжлэг үзүүлнэ хэмээн түншүүд амласны хариуд тусдаа бараа бүтээгдэхүүний тухайд байгуулсан, манай оронд ашиггүй гэрээг эргэн харна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн ашиг сонирхолыг хөндсөн гэрээний тухай юуны түрүнд ярьж байна. Америкийн экспортын махыг Оросын зах зээлд оруулах тухай гэрээ нь хамгийн амжилтгүй гэрээний нэг юм. Энэ мэт өөрчлөлт оруулснаар Орос улс ДХБ-ын зүг стратегийн хөдөлгөөнөөс татгалзаж байгаа хэрэг биш юм. Энгийн шударга ёсыг дээдлэх ёстой гэж В.Путин тэмдэглэв. Шударга худалдаа нь энэ байгууллагын тунхагласан зарчмын нэг билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>