Оросын нутгуудаас Сибирийн өргөн тал, Ханты-Мансийскийн автономит тойрогт энэ хэлбэрээр хамгийн их жуулчилж байна. Энэ бүс нутгийг нэрлэдэг Югра нь ой хөвч, хэдэн мянган нуур, гол, энэ хязгаарт суурьшсан ханты, манси зэрэг эртний ард түмний одоо ч хадгалагдсан ахуй зэргээр жуулчдын сонирхолыг их татаж байна. Юград угсаатны олон баяр болдог. Дөрөвдүгээр сарын 7-нд хэрээний өдрийг тэмдэглэдэг. Сибирийн ард түмэн энэ шувууг амьдралын мэдээч, хүүхэд, эмэгтэйчүүдийг ивээгч хэмээн үздэг байна. Сибирийн онцгой завь Облас, усны хаан Витхоны баяр, бугын өдөр, баавгай агнах онцгой заншил зэрэг байна. Гайхалтай сайхан байгалаар хүрээлэгдээгүй бол энэ баяр болж байгаа, мөн энэ хүмүүсийн оршин суугаа газар сонирхол татахгүй байсан гэж Ханты-Мансийскийн тойргийн аялал жуулчлалын асуудал эрхэлсэн хорооны дарга Валерий Беспоякско ярьж байна. Жуулчид баярын үеэр тараагүй байсан ч, манай сайхан газар нутгаар аялахад сайхан сэтгэгдэл төрнө. «Сибирийн Обь, Иртыш бэлчирээс 20 км зайд Ханты-Мансийск оршдог. Жуулчид энэ хоёр голын бэлчирт усан онгоцоор аялах тун дуртай. Цаг агаар сайхан үед өөр өөр өнгөтэй хоёр гол нийлж байгаа нь харагддаг. Оби гол хүрэн, Иртыш энгийн сааралт өнгөтэй. Хөрсний өнгөнөөс усны өнгө ийнхүү хувирдаг. Обь гол хүрэн өнгөтэй хөрстэй газраар урсаж, өнгө нь хувирдаг байна. Хүмүүс хоёр гол нийлдэг газар ирээд зоос шийдэж, хүслээ шивнэдэг». Баяр болох эсхээс үл хамааран нутгийн оршин суугчдын бууцыг үзэхэд их сонирхолтой гэж Валерий Бескпояско ярьж байна. Жинхэнэ бууцыг сонирхосон хотын оршин суугчдад онцгой сэтгэгдэл төрдөг. Бууц хотоос хол оршдог. Зундаа усаар эсвэл нисдэг тэргээр, өвөлдөө гол, балчигт тавьсан замаар тэнд очино. Хүнд техник хүртэл явдаг тул зам найдвартай юм. Нутгийн хот айлд очиж, үндэсний хоол унданаас хүртэх боломжтой. Түүхий загасны махыг тусгай аргаар зүсч, давс, чинжүүгээр амталж иддэг байна». Юград угсаатны аялал жуулчлалаас гадна сонирхол татах олон газар бий. Нутгийн рашаан сувилалын эрдэс ус нь Карловарын уснаас дутахгүй чанартай юм. Ховор сахиус бүхий зургийн галарей, хэд хэдэн музей бий. Жил бүр олон улсын хэмжээний тэмцээн уралдаан зохиогддог биатлоны төв нь бүс нутгийн бахархал юм. Хэдийгээр Югра Сибирийн нутаг ч, Москвагаас ердөө хоёр цаг онгоцоор нисч очих зайд оршдог. Ийм ойрхон газар ирсэн тохиолдолд тэс өөр ертөнцөд ирсэн мэт сэтгэгдэл төрнө.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>