Өнгөрсөн зууны 60-аад онд европын хөдөө аж ахуй механикжиж, адууг аж ахуйн ажилд ашиглахаа бүрмөсөн болисон. Зөвлөлт засгийн үед дотоодын хөдөө аж ахуйд тухайлбал бага оврын ачаа зөөвөрлөхөөс өгсүүлээд фермд тэжээл хүргэхэд адууг 1980 он хүртэл өргөн ашиглаж байсан. “Орчин үеийн хөдөө аж ахуй” сэтгүүлд гарсан нийтлэлд энэ асуудлыг хөнджээ. Сурвалжлагч Марина Политова Самар мужийн “Пегас” байгууллагад очсон байна.В.Куйбышевийн нэрэмжит хөдөө аж ахуйн хоршоо нь зөвхөн Самар мужийн Кинельск тосгонд төдийгүй бусад нутагт нэрд гарчээ. Тус аж ахуй 10,5 га эдэлбэр газартай, 730 толгой их гарцтай сүүний чиглэлийн үнээ бүхий сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг фермтэй юм. Сүүн цогцолборт адууны хүчийг ашиглахаа хэдийн больжээ. Сүүн фермд адуугаар хийх ажил үнэхээр байхгүй гэж үү? Гэсэн асуултанд аж ахуйн дарга Владимир Рогов хариулахдаа: “Байхгүй. Ялангуяа ферм. Тэгээд гүү саадаг бол адууны хүчийг ашиглахгүй”. Насаараа хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байгаа Владимир Рогов 2003 оноос адуунд гойд хорхойтой болжээ. Хөдөө аж ахуйн байгууллагын ажилтнуудын хүүхдүүд, нутгийн жаалууд хийх юмгүй суугааг хараад тэрээр тэдэнд морин спортын дугуйлан ажиллуулахаар сэджээ. Тосгоны ойр орчмоос адуу цуглуулж, дагсгалжуулагч урьж авчирсан байна. Хүүхдүүд бага наснаасаа амьтныг хайрлаж, бэрхшээлийг даван туулж, спорт уралдаанд хат сууж, илүү хариуцлагатай болохын зэрэгцээ хөдөөгийн хөдөлмөрийг нугалдаг болгох зорилготой байв. Телевиз олон цагаар ширтэх, тамхи татах, автомат тоглоом тоглох зэрэг хорт зуршлаас хүүхдүүдийг бэлтгэл сургуулилт сатааруулсан гэж Владимир Рогов ярив. Уналагад ажлын морь бус илүү сайн үүлдэрийн адуу хайсан. Зөвлөлтийн үед хэрэгжүүлж байсан ихэнх бүс нутгийг орловын хатираа морьтой болгох адуу “сайжруулах” төлөвлөгөөг энэ аж ахуйд нэвтрүүлсэн байна. Владимир Рогов шилмэл адуу хайж, Самарын морин тойруулгын газар очоод, орловын хатираа моринд сэтгэл татагджээ. Энэ сонирхол яваандаа 30 хатираа адуутай, 12 хээлтэгч гүүтэй хувийн адууны аж ахуй болон хувирна хэмээн тэр төсөөлөөгүй явж. Одоо Роговын хатираа морь Самарын морин тойруулгын уралдаанд байнга оролцдог байна. Түүний энэ сонирхол санхүүгийн хөрөнгө шаардаж байсан болохоор Владимир Роговын хувийн адуун аж ахуйд бусдын адуу маллах болжээ. Хотын захын оршин суугчид тэжээл, билчээрийн хөлс зэргийг төлж, тэнд адуугаа маллуулах болсон байна. Орост төдий л чухал гэж үздэггүй боловч Германд билчээрийн хөлс авах нь элбэг. Адуу маллах, тэжээлийг нь тааруулах, бэлчээрлүүлэх зэрэг бүгдийг эхнээс нь сурсан. Бусад аж ахуйд очиж туршлага судалж эхэлсэн. Казахстантай хиллэдэг нэгэн аж ахуйд Владимир Сергеевич айраг хийж байгааг хараад дахин шинийг сэджээ. Нэг аж ахуйд адуу маллаж, сүү боловсруулж болохгүй гэж үү? Түүнийг хоршооны даргаар хэдэн жил дараалан сонгож байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Тэрээр удирдах туршлагатай, бизнес сэтгэлгээтэй нэгэн юм. Түүний шинэ санааны нэг “Пегас” нэгдэл юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>