10-р сарын төгсгөлд ийм агентлаг байгуулах тухай санал бэлэн болно гэж ОХУ-ын сангийн дэд сайд Дмитрий Панкин мэдэгдэв. Нефтийн үнэ нэлээд буурсан тохиолдолд төсвийн зардлыг санхүүжүүлэх Нөөцийн сан, мөн тэтгэврийн системийг дэмжих үндэсний сайн сайхан байдлыг хангах Сан 2008 оны 1-р сард Орос улсад байгуулсан юм. Дэлхийн зах зээлд борлуулсан нефтийн нэмэлт орлогоос энэ сангийн хөрөнгийг бүрдүүлдэг. Энэ санг улс орны аюулгүй байдлыг хангах “зөөлөвч” гэж нэрлэдэг. Энэ хоёр сангийн мөнгө “амьгүй ачаа мэт” хэвтдэггүй. Сангийн яам энэ хөрөнгийг дэлхийн хамгийн найдвартай үнэт цаасанд оруулдаг. Тухайлбал үндэсний сангийн хөрөнгөөр худалдан авсан АНУ-ын облигацаас энэ жил 74 сая доллар олсон. Төрийн санхүүгийн агентлагийн үйл ажиллагааны ачаар хөрөнгө оруулалтаас олох орлогын хувь хэмжээ нэмэгдэнэ гэдэгт ОХУ-ын Сангийн дэд сайд Дмитрий Панкин итгэлтэй байна. Тэр хэлэхдээ: «Урт хугацаанд буюу 10-20 жилд үнэт цаасанд хөрөнгө оруулснаар төрийн үнэт цаас худалдан авах, хадгаламжинд хийснээс иүү ашиг олно. Тиймээс Сангийн яам зах зээлийн хэрэгслийн төрлийг өргөжүүлж, корпорацийн облигац болон үнэт цаасыг хөрөнгийн жагсаалтад оруулах бодолтой байна. Төв банк ийм хэрэгсэлтэй ажилладаггүй, Сангийн яам ч ялгаагүй компани удирдах туршлагагүй. Албан хаагчид зах зээлд ажиллаж, худалдан авах үнэт цаасыг тодорхойлох ёсгүй юм. Тиймээс бид одооноос Үндэсний сайн сайхан байдлыг хангах Сангийн хөрөнгийг удирдах механизмыг өөрчлөх тухай саналаа бэлдэж байна. Үндэсний сайн сайхан байдлыг хангах Сангийн хөрөнгийг удирдахад оролцох Төрийн санхүүгийн агентлаг байгуулах тухай энэ саналд оруулсан. Тус агентлаг зах зээлд ажиллах, харьяа диллерийн салбар байгуулах, үнэт цаас худалдах, худалдан авах ёсгүй юм. Энэ агентлаг зах зээлд манлайлагч компанитай ажиллахын тулд тендер, уралдаан зарлах, тэднээс шилдэгийг нь сонгож, санхүүгийн багцыг удирдах, үнэт цаасны зах зээлд мэргэжлийн түвшинд ажиллахын тулд тэднийг татан оролцуулах үүрэгтэй юм». Үндэсний сайн сайхан байдлыг хангах Сангийн хөрөнгийн хэмжээ 2009 оны төгсгөлд 140 тэрбум доллар, 2010 онд 187 тэрбум доллароос давна. Зөвхөн облигац, үнэт цааснаас ашиг олохгүй. Энэ үеэр мөнгөний зарим хэсэг үнэт цаасны зах зээлд эргэлдэж байна. Дмитрий Панкины хэлснээр Сангийн сайдын мэргэжилтнүүд Үндэсний сайн сайхан байдлыг хангах Сангийн хөрөнгийн өөрчлөлтийг 15 жилээр таамаглажээ. Сангийн хөрөнгийн ямар хэсгийг Оросын иргэдийн тэтгэврийг санхүүжүүлэх, мөн тэтгэврийн санд хэдий хэмжээний хөрөнгө хуваарилахыг тооцсон байна. Сангийн хөрөнгийн 40 хувийг үнэт цаас, корпорацийн үнэт цаасыг 15 жилээр худалдан авч, их орлого олохоор төлөвлөжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>