Шведийн нийслэл Стокгольмд Усны өдрийг тэдмдэглэх долоо хоногийн хүрээнд НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан олон улсын зөвлөлийн илтгэлд энэ туххай өгүүлжээ. Ган гачиг урт хугацаанд үргэлжилж, үер ихсэж, усны чанар муудаж байгааг эрдэмтэд анхааруулав. Тэдний таамагласнаар энэ зууны дундуур тэрбум хүн усаар гачигдана. Үүнээс хойш 30 жилийн дараа дэлхийн хүн амын гуравын нэг нь усаар гачигдана. Энэ үед бүхэл бүтэн цогц шалтгаанаас үүдэлтэй дэлхийн усны хямрал үүснэ гэж Оросын усны асуудал эрхэлсэн хүрээлэнгийн захирал Виктор Данилов-Данильян ярив. «Хөгжиж байгаа орнууд тухайлбал байгалиасаа усны нөөцөөр хомс нутаг дэвсгэрт хүн ам өсч байгаа эхний шалтгаан байна. Хойд, зүүн Африк, урд хэсгийн Ази, Энэтхэг, Хятад улс юм. Хятадын Хуанхэ мөрөн гэхэд л хурайшилт ихтэй улиралд далайд бараг цутгадаггүй. Хуанхэ мөрний усыг тэрчигт нь хүний хэрэгцээнд ашигладаг. Усыг зүй бус хэрэглэснээс үүдэн цэвэр усны байдал хурцдаж байгаа хоёр дахь шалтгаан байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Цэвэр усны ундаргыг бохирдуулж байгаа нэг шалтгаан. Энэ усыг ундны ус болгон цэвэршүүлэхэд тэнгисийн усыг цэвэршүүлэх хэмжээний хөрөнгө зарах хэрэгтэй. Хөрсөн доорх усны эх үүсвэрийг бодлогогүй ашиглаж байгаа гурав дахь шалтгаан байна. Газар доорх ус нь ил усны эх үүсвэртэй нягт холбоотой байдаг тул өрөмдөж гаргасан худгийн усгийг хэтрүүлэн ашиглавал гол ус татарч эхэлнэ. Газар доорх ус ил усанд онц гойд биш ч гэсэн дорвитой эх үүсвэр болдог. Цаг уурын өөрчлөлт нь өөр нэг шалтгаан юм. Одоохондоо ноцтой нөлөөлөөгүй ч, яваандаа нөхцөл байдал дордох төлөвтэй байна. «НҮБ-ын шинжээчид улс төрчдийн анхаарлыг энэ асуудалд хандуулах бодолтой байна. Хүн төрөлхтөн ус ашиглахдаа цаг уурын шинэ уриалгаар хандахыг тэд шаардаж байна. Янз бүрийн салбар тухайлбал тариалалтыг төлөвлөх, байшин барьж байгаа газар хүртэл усыг зүй зохистой ашиглах хэрэгтэй. Усны нөөцөөр хомсдож байгаа байгууллагыг шилжүүлэх тухай одоо их ярьж байна. Юуны түрүүнд энэ нь ус, металл, химийн бүтээгдэхүүн зэрэг ус их ашигладаг үйлдвэрт хамаатай. Эдгээр үйлдвэрийг усаар бүрэн ханган бүс нутагт шилжүүлэх ёстой юм. Энэ нь олон муж, улс орны эдийн засгийн газрын зургийг өөрчилж магадгүй байна. Усны нөөцөөр баялаг улс орон зарим талаар усны хямарлаас хожиж байна. Өнөөгийн байдлаар Бразиль, Орос улс усны нөөцөөр хамгийн баян юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>