Foto http://www.aus-2005.ex.ruШХАБ байгууллагынхаа хүрээнд эрчим хүчний клуб байгуулах бодолтой байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Леонид Моисеев “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. ШХАБ-д Орос улс, Хятад, Киргиз, Казахстан, Тажикистан, Узбекистан улс багтдаг бөгөөд Иран, Энэтхэг, Монгол, Пакистан улс ажиглагчийн статустай юм. Орос улс эрчим хүчний клуб байгуулахыг санаачилсан. Тажикистаны нийслэл Душанбед 8-р сарын 27-28-нд болох дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улсын энэ санаачилгыг хэлэлцэнэ. Леонид Моисеев ярихдаа: «Орос улсын өөрийн нутаг дэвсгэртээ зохион явуулах ШХАБ-ын эрчим хүчний клубын анхны уулзалтын уриалгад бид эрчимтэй дөхөж байна. Эрчим хүчний клуб ямар байх тухайд одоо үзэл баримтлалыг нь боловсруулж байна. Төрийн оролцоо буюу холбогдох яамдууд ямар хэмжээнд оролцох ёстой, энэ санааг хэрэгжүүлэхэд хувийн компаниудыг хэр идэвхтэй оролцуулах вэ? ШХАБ-ын гишүүн орон төдийгүй ажиглагч орны, магадгүй илүү өргөн хүрээнд бусад орны пүүс компани үүнд оролцож магадгүй юм. Эрчим хүчний клубын ажлыг үр нөлөөтэй зохион байгуулж чадвал энэ байгууллагын хүрээнд төсөл, санааг уралдуулах боломжтой юм». ШХАБ-ын гишүүн орнууд өнөө үед эрчим хүчний боломжоо идэвхтэй хөгжүүлж байна. Тиймээс эрчим хүчний хамтын ажиллагааны сэдэв онц чухал бөгөөд ШХАБ-ын хэлэлцэх хэргийн төлөвлөгөө, ажиглагч орнуудын ажлын хүрээнд улам хөгжинө гэж Леонид Моисеев тэмдэглэллээ. АНУ, Орос, Их Британи, Хятад, Франц, Энэтхэг, Пакистан албан ёсоор цөмийн зэвсэгтэй. Тэгвэл цөмийн зэвсэгтэй хоёр орон ШХАБ-тай шууд холбоотой, ажиглагч орнуудын дунд Энэтхэг улс эрчим хүчний томоохон хэрэглэгч, Иран улс эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч юм. Евразийн хүчтэй байгууллагын хувьд ШХАБ эрчим хүчний клуб байгуулах нь зүйн хэрэг юм. Тэгээд ч эрчим хүчний сэдэв ШХАБ-ын хүрээнд чухалд тооцогддог. ШХАБ-ын эрчим хүчний клубт байнгын яриа хэлэлцээ, ШХАБ-ын гишүүн орнуудын эрчим хүчний стратегийн хүрээнд тэргүүн зэргийн чиглэлээр санал солилцох боломжтой. Эрчим хүчний клуб нь энэ бүс нутаг болоод өмнөд, төв Ази зэрэг илүү өргөн бүс нутагт эрчим хүчний чиглэлийн ажлын илүү оновчтой арга замыг боловсруулах талбар болно. Эрчим хүчний клубын энэ хэлбэрээр дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг уялдуулан шийдэж, хэлэлцэх боломжтой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>