Эрхэм сонсогчид оо, оросын нэрд гарсан дууг сонирхогчид оо, Бид та бүхэнтэй манай нэвтрүүлгийн хөгжмийн долгионоор уулзаж байгаадаа баяртай байна. Өнөөдөр та бүхэнд “Уматурман” хамтлагийн “Прасковья” дууг хүргэе. Энэ дууны баатар зүрх сэтгэлээ өгсөн бүсгүй нэрийг Прасковья гэдэг байна. (дуу)Та бүхэн “Уматурман” хамтлагийн дууг сонслоо. Тус хамтлаг тохиолдлоор ийм ер бусын нэртэй болоогүй юм. Голливудын нэрд гарсан жүжигчнийг Ума Турман гэдэг. Хамтлагийг үүсгэн байгуулагч ах дүү Кристовский нарт энэ жүжигчний уран бүтээл их таалагддаг байна. “Уматурман” гэр бүлийн хамтлаг юм. Дүү Владимир нь дууны ая, эхийг зохиож, гитар дээр дуулдаг байна. Харин том ах Сергей Кристовский хөгжмийг найруулж, гитар дээр дуулдаг ажээ. Ах дүү хоёр оросын эртний хот Доод Новгородод төрсөн юм. Тэд 2003 онд олон хөгжим зохиож, хотынхоо дуу бичлэгийн студид бичээд нийсэлийн продюссорын төвүүдэд илгээсэн байна. Эдгээр төвийн нэг залуусыг тоож, видео бичлэг хийлгэхээр тэднийг Москвад урьсан байна. Хэдхэн сарын дотор “Уматурман” хамтлаг оросын эстрадад цойлон гарч ирсэн юм. “Уматурман” хамтлагийн дууг “Шөнийн харуул” оросын зөгнөлт уран сайхны кинонд явуулсан нь тэдний амжилтыг бататгажээ. Нэвтрүүлгийн төгсгөлд “Уматурман” хамтлагийн дууг хүргэе. Энэ дуу сонсогчидын маань сэтгэл санааг өргөж, эрч хүч өгнө гэж найдаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>