Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн нэгдэл “Энергомаш” энэ тухай мэдэгдэв. “Энергомаш” Эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн нэгдэл нь пужингийн шингэн түлш үйлдвэрлэдэг оросын толгой компани билээ. Орос улсын сансрын агентлаг өмнөд солонгосын талтай амжилттай яриа хэлэлцээ хийснээс гадна пуужин, хөдөлгүүр үйлдвэрлэх талаар хамтран ажиллах санааг оросын засгийн газар сайшаажээ. Өмнөд Солонгост KSLV-2 шинэ пуужин хийх тухай ярьж байна. KSLV-2 шинэ пуужинг хөөргөх үндэсний анхны цогцолборыг бүтээх төслийн үргэлжлэл нь энэ ажил байна. Өмнөд Солонгостой хамтран хөөргөх цогцолбор бүтээх төсөл дуусах дөхөж байна. Агаар сансрын судалгааны Солонгосын хүрээлэнд дотоодын анхны пуужин тээгчийг хөөргөхөд бэлтгэх хөтөлбөрийн ажлыг тайлагнаж эхэлсэн тухай мэдэгдлээ. Орос улсад үйлдвэрлэсэн өмнөд солонгосын сансрын системийн эхний хэсгийн төхөөрхийг Өмнөд Солонгосын Наро сансрын буудалд хүргэсэн болохоор пуужин тээгчийг хөөргөхөд бараг бэлэн юм. Солонгосын хойгийн өмнөд хэсгийн Чолла-Намдо мужийн Кохын ганцаанд орших хөөргөх төхөөрөг, сансрын төвийг оросын мэргэжилтэн, технологиор байгуулж байгаа юм. Сансрын уудмыг энхийн зорилгод ашиглаж, судлахад хамтран ажиллах тухай гэрээнд Орос, Өмнөд Солонгосын засгийн газар гарын үсэг зурсныг сануульяа. Роскосмос Өмнөд Солонгосыг сансарт стратегийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй улс хэмээн үзэж байна. Жолоодлогот сансарт энэ байгууллага өмнөд Солонгостой хамтран олон улсын сансрын станцад хамтарсан нислэг үйлдэж, солонгосын хөөргөх системийг бүтээж, солонгосын хөөргөх талбайг байгуулж, солонгосын пуужин тээгчийн эхний хэсгийг хийж, Орос улсад янз бүрийн зориулалттай сансрын систем байгуулахад солонгосын элементын баазыг ашигласан юм. Москва орчмын сансрын төвд 4 сард бэлтгэл хийсэн Өмнөд Солонгосын анхны эмэгтэй сансрын нисэгч Ли Со Ен оросын “Союз” хөлгөөр олон улсын сансрын станцад очсон юм. Орос улс Индонез, Малайз улстай сансрын салбарт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Москва орчмын сансрын төвд жилийн турш бэлтгэл хийсэн малайзийн сансрын нисэгч Шейх Музафар Шукор олон улсын сансрын станцад долоо хоног ажилласан юм. Түүнийг оросын “Союз” хөлгөөр олон улсын сансрын станцад хүргэж, дэлхийд буцаасан байна. Шинэ Гвинейн зүүн хойд эргийн ойролцоох индонезийн Биак арлын Ириа Жайя мужид “Агаарын эхлэл” төслийн хүрээнд агаар-сансрын төв байгуулж байна. Энэ арал экватороос өмнө зүгт хэдхэн арван км зайд оршдог учраас энэ газар пуужин хөөргөхөд тохиромжтой юм. Зүүн Өмнөд Азийн орнууд Орос улсын дэмжлэгээр сансрын технологийн сүүлийн үеийн амжилтыг нэвтрүүлж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>