Орос улсын байнгын төлөөлөгч Виталий Чуркин энэ тухай мэдэгдэв. Ауюлгүйн Зөвлөл Кавказын байдлын талаар тогтоолын шинэ төслийг хэлэлцэж байна. Энэ удаа Орос улс тогтоолын төслийг боловсруулав. «Бид тогтоолын төслөө Аюулгүйн Зөвлөлийн ширээн дээр тавьсан гэж Виталий Чуркин хэллээ. Орос, Францын ерөнхийлөгч нар Москвад баталсан баримт бичгийн эх, таслал, үг бүрийг шалгасан энгийн, маш ойлгомжтой тогтоолын төсөл болсон. Төслийн адагт Медведев-Саркозийн зургаан зарчмыг шударгаар биелүүлэхийг бүх талуудад урилсан энгийн зүйл оруулсан байна» гэж В.Чуркин хэллээ. Өмнөх тогтоолын төслийг Орос, Франц улс боловсруулж байсан юм. Харин 8-р сарын 19-нд Брюссельд НАТО-ийн орнуудын сайд нарын зөвлөлийн хуралдаан болсны дараа Францын байр суурь эрс өөрчлөгдсөн юм. НАТО нь Европт дарамт үзүүлэх АНУ-ын хэрэгсэл болохоор байдал ийнхүү өөрчлөгдөхийг бодолцох хэрэгтэй байсан. Ерөнхийлөгч Медведев, Саркози нарын сайшаасан зургаан зарчимд Франц улс нэмж шаардлага тавьсан. Тухайлбал зургаан зарчимд байхгүй Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын зүйлийг тогтоолд оруулахыг шаардсан. Орос улс цэргээ эрчимтэй гаргаж байгаа энэ мөчид цэргээ нэн даруй гаргахыг шаардсан нь гайхалтай. НҮБ-д суугаа францын төлөөлөгч ерөнхийлөгчийнхөө хэлснээс зөрүүтэй мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгч нь зургаан зарчмыг сайшаасан бол НҮБ-д суугаа элчин сайд түүнийг хүлээн зөвшөөрөх бодолгүй байна. Хачирхалтай байдал үүсээд байна гэж Виталий Чуркин хэллээ. Москвад Францын ерөнхийлөгчийн баталсан төлөвлөгөөг Францын төлөөлөгчид дэмжихэд бэлэн үү? Гэсэн шууд асуулт тавихад хүрлээ. Үнэхээр хачирхалтай нөхцөл байдал үүслээ гэлээ. Үүний зэрэгцээ Аюулгүйн Зөвлөл нэлээд эрчимтэй ажиллаж байна. Орос улсын төлөөлөгчид тогтоолын төслөө батлуулах бодолтой байна. Үүний нөхцлийг хангаад байгаа. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд НҮБ-ын Зөвлөлийн хуралдаанд Өмнөд Осети, Абхазийн төлөөлөгчдийг урих тухайд анх удаа татгалзаагүй юм. Аюулгүйн Зөвлөл тодорхой чиглэлд чиглэсэн нь чухал. Гүрж-өмнөд Осетийн хямарлыг зохицуулах орос улсын тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцэх хугацаа храахан тодорхойгүй байна. Ойрын хугацаанд эрчимтэй зөвлөлгөөн болох нь гарцаагүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>