Хагас сайн өдрийн өглөө оросын шигшээ багийн алтан медаль хоёроор нэмэгдлээ. Максим Опалев каноэ завьны ганцаарчилсан төрлийн тэмцээнд ялсан бол уран сайхны багийн сэлэлтийн тамирчид олимпийн аварга боллоо. Тэгэхлээр усан сэлэлтийн тамирчид шигшээ багтаа 19 дэх алтан медаль авчирч, наадам эхэлснээс хойш алтан медалийнхаа тоогоор гуравдугаар байрт орсон Их Британи нэг алтан медаль дутуу байна. Оросын шигшээ баг энэ долоо хоногийн эхэнд авсан нийт медалийн тоогоор олимпийн наадам эхэлсэн өдрөөс өндөр амжилт гаргасаар байгаа АНУ, Хятадын шигшээ багийн хойно гуравдугаар байрт орсон юм. Оросын шигшээ баг аль эртнээс найм, зургаа, дөрөв эцэстээ гуравдугаар байрт орлоо. Оросын уран сайхны усан сэлэлтийн тамирчид алтан медаль авах эсэхэд эргэлзсэн хүн цөөхөн. Тэд хөгжөөн дэмжигчдийнхээ итгэл найдварыг алдалгүй маш сайн оролцлоо. Уран сэлэлтийн төрлийн 2000 оны Сиднейн олимпийн аварга Ольга Васюков ярихдаа: «Уран сэлэлтийн охидууд маш сайн оролцлоо. Маш тодорхой дүр зураг, бүжгийг гайхалтай дэглэсэн, дасгалаа нэгэн зэрэг, их хурдтай хийлээ. Энэ бол үнэхээр олимпийн аваргын жүжиг». Наадам дуусахаас нэг хоногийн өмнө Оросын шигшээ баг гуравдугаар байраа хадгалахын зэрэгцээ медалийнхаа тоог нэмэх бодолтой байна. Хөгжөөн дэмжигчид бокс, хөнгөн атлетик, уран сайхны гимнастикийн төрөлд алт авна хэмээн найдаж байна. Оросын шигшээ багт мажор нотоор Олимпийн наадмыг төгсгөх боломж байна. Олимпийн наадмыг маш сайхан зохион байгуулсан тухай Оросын олимпийн хорооны нэгдүгээр дэд ерөнхийлөгч Виктор Хоточкин бямба гаригт мэдэгдэв. Оросын төлөөлөгчдийн хувьд тээвэр, оршин амьдрах, хоол хүнсний тухайд хэлэх үг байхгүй. Наадмын зарим гайхалтай тохиолдлыг олон улсын спортын нийгэмлэгийн янз бүрийн түвшинд дорвитой хэлэлцэх нь гарцаагүй гэж тэр тэмдэглэв. Хятадын тамирчдад илүү таатай оричн бүрдүүлсэн гэж Оросын олимпийн хорооны нэгдүгээр дэд ерөнхийлөгч Виктор Хоточкин олимпийн наадмыг зохион байгуулагчдыг шүүмжилсэн байна. Тухайлбал хятадын буудлагын тамирчдыг байтай ойрхон байрлуулжээ. Тамирчин хүссэн үедээ шөнө ч хамаагүй хэн ч саад болохгүй үед буудаж байсан. Хүн бүр буудлагын талбайд хичээллэхийг хүсч байсан. Буудлага бол ердөө нэг жишээ. Спортын бусад төрөлд хятадын тамирчдад таатай нөхцөл бүрдүүлж байсныг хэлэх байна. Таван төрлийн уралдааны олимпийн аварга оросын тамирчин Андрей Моисеевын хэлснээр өрсөлдөгч Хятадын тамирчинд бусад тамирчдаас нууж, нөөцөнд хадгалж байсан морь өгсөн байна. Бусад орны үндэсний олимпийн хорооны ажил нэгт нөхөд Оросын олимпийн хорооны нэгдүгээр дэд ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>