ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Леонид Моисеев “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа дурдав. Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулах тухайд их ажил хийсэн гэж Леонид Моисеев хэлэв. «Олимпийн наадмын сэдэв онц чухал хэмээн Леонид Моисеев ярьж байна. ШХАБ-ын гишүүн орны төлөөлөгчид Олимпийн наадамд оролцсоноос гадна өөр ажилд оролцлоо. ШХАБ-ын гишүүн орнууд Бээжингийн олимпийн наадмын аюулгүй байдлыг хангахад идэвхтэй хамтран ажиллах талаар өнгөрсөн жил тохиролцсон юм. Хангалттай үр нөлөөтэй хамтран ажилласан. Олимпийн наамдын арга хэмжээ, тамирчдын аюулгүй байдалд ямар нэг хэмжээгээр аюул занал учруулах таагүй этгээдүүд Хятадад орж ирэхээс сэргийлэхийн тулд нэлээд дорвитой арга хэмжээ авсан. Бээжингийн олимпийн наадмын үеэр анх удаа туршсан аюулгүй байдлыг хангах энэ арга хэмжээг ШХАБ-ын гишүүн бусад оронд болох томоохон хэмжээний арга хэмжээний үеэр ашиглах тухай ярьж байна. Бид 2014 онд Сочи хотод Өвлийн олимпийн наадмыг зохион явуулна гэж Л.Моисеев хэллээ.Леонид Моисеевын хэлснээр Бээжинд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулжээ. Дээд зэргээр харилцан ойлголцохын тулд англи, орос хэлнийн тусгай курс явуулсан. Аюулгүй байдлыг хангах албадын мэдээлэл, харилцаа холбооны хэрэгслийг дээд зэргийн түвшинд бэлтгэсэн. Олон улсын арга хэмжээний аюулгүй байдлыг хангах хамтарсан арга хэмжээний нааштай туршлага нь ШХАБ-ын орнуудын шинэ чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх түлхэц болж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>