ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Леонид Моисеев “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа ийнхүү дурдав. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан улс ШХАБ-д багтдаг. Душанбед 8-р сарын 27-28-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар тус байгууллагыг өргөжүүлэх тухай сэдвгийг хэлэлцэж магадгүй. Хүнд хэлэлцүүлэг болно гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Леонид Моисеев үзэж байна. Тус байгууллага янз бүрийн хэлбэрээр өргөжих тул хөрш орнууд төдийгүй бусад оронтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ёстой юм. «Энэ сэдэв амаргүй. “Яриа хэлэлцээний түнш” шинэ хувилбарыг хэрхэн явуулах тухай бид бодож байна. Ажиглагчдаас гадна түншүүд ойрын ирээдүйд бий болно. Тус байгууллага янз бүрийн хэлбэрээр өргөжинө. Гишүүн, ажиглагчаас гадна “яриа хэлэлцээний түнш” статусаар хүрээгээ тэлнэ. Афганистаны асуудлаар холбоо тогтоох бүлэг гэсэн хэлбэрээр ажиллана. Энэ нь ШХАБ-ын орнуудад нэгдэх хүсэлтэй орнуудтай ажиллах уян хатан хэлбэр хэмээн Леонид Моисеев тэмдэглэв. Гурван жилийн тэртээ байгууллагыг өргөжүүлэх эхний шат дууссаны дараа Монгол Улс, Энэтхэг, Пакистан, Иран улс ажилгчийн хувиар элсэж, ШХАБ-ыг өргөжүүлэхэд хориг тавихаар шийдсэн юм. ШХАБ шинэ хэлбэрт дасан зохицож, тодорхой хугацаанд энэ бүрэлдэхүүнээр ажиллах ёстой гэж үзсэн учир ийм арга хэмжээ авсан юм. Үүнээс гадна шинэ гишүүн элсүүлэх хууль эрх зүйн механизм тус байгууллагад байгаагүй. Өнөөгийн нөхцөлд ШХАБ-ыг өргөжүүлэх шалгуурыг боловсруулах чухал зорилт байна. Улс төрийн дээд түвшинд төгсгөлийн шийдвэр гаргана. Хэд хэдэн орон ашиг сонирхолоо энэ бүс нутагт дэвшүүлэхийн тулд ШХАБ-тай хамтран ажиллах нь дээр гэж үзэж байна. Тус байгууллага евразийн орон зайн гол тоглогчийг нэгтгэж байна. Тиймээс энэ бүс нутагт ашиг сонирхолтой бараг бүх орон ШХАБ-тай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>