Өвөркавказын хүлээн зөвшөөрөгдөөгүй хоёр бүгд найрамдах улсын нийслэл Сухум, Цхинвалид ард нийтийн цуглаан болов. Абхаз, Өмнөд Осетийн хэдэн мянган оршин суугч бүгд хоёр найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг Орос улсаас хүсэв. Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш *-р сарын 22-нд Орос улсын удирдлагад хандав. Абхазийн парламентын урьдчилан сайшаасан баримт бичигт бүгд найрамдах улс дангаараа оршин тогтнох хүсэл зоригийг хавсаргасан түүхэн магадлагааг агуулжээ. Аюулгүй байдлын асуудал гол шалтгаан болж байна. Өмнөд Осетийн үйл явдлын дараа аюулгүй байдлын асуудал тэргүүн зэрэгт тавьж байна. Гүржийн цэрэг Цхинвалид халдасан нь түр зогссон хямарлын хувь заяанд өөрчлөлтийн мөч боллоо гэж шинжээч Сергей Маркедонов ярьж байна. «Өмнөд Осети, Абхазид хямарлыг түр зогсоох үеэр “статусыг нь хэлэлцэхээр хойшлуулсан нутаг дэвсгэр оршин тогтнож” байсан нь зүйд нийцэж байсан. Яриа хэлэлцээ хийж, нутаг дэвсгэрийг Гүржийн бүрэлдэхүүнд оруулах боломж онолын хувьд байсан. Одоо нөхцөл байдал өөрчлөгдлөө. Орос улс эдгээр бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх эсвэл эс хүлээн зөвшөөрөх асуудал урган гарч байна. Албан ёсоор хүлээн зөвшөөрөх гэж яарсны хэрэггүй гэж би бодож байна. Гүрж улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд загалмай тавьсан болохоор энэ байр суурийг олон улсын түвшинд хэлэлцэхэд бид бэлэн байна гэж мэдэгдэх нь зөв болов уу гэж Сергей Маркедонов ярьж байна. Өрнөдийн жишээ Мосвад өгөөжтэй байж болно хэмээн Германы шинжээч Александр Рар үзэж байна. «Эдгээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсын тусгаар тогтнол, өнөөгийн статусыг өөрчлөхийн төлөө Орос улс ширүүн тэмцэх нь ойлгомжтой. АНУ Сербийн хязгаар Косовын тусгаар тогтнолын төлөө ширүүн тэмцсэн шиг Орос улс ялгаагүй тэмцэнэ. Европ өнөөгийн байдлыг хэвээр хадгалыг оролдох ч, ирээдүйд Гүржийг хэрхэн тогтворжуулахаа мэдэхгүй байгаа нь асуудлыг гол юм. Турк улс Абхазийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг үгүйсгэхгүй. Хойд Киприйн тухайд Турк улс төстэй асуудалтай тулгараад байгаа. Энэ арлын хойд хэсгийн турк улсыг зөвхөн Анкара хүлээн зөвшөөрсөн юм». Орос улс дангаараа Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг оролдовол өрнөдийн түншүүд Москваг дарамталж, олон улсын тавцанд ганцаардуулахыг оролдоно. Хойд Киприйн тухайд Туркийн байр суурь өөр зүйлийг өгүүлж байна. Турк улс НАТО-ийн гишүүн хэвээр үлдэх бөгөөд түншүүд нь Хойд Киприйн статусын талаарх Анкарагийн онцгой байр суурийг огт гажуудуулахгүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>