Төлөөлөгчид солилцох, хамтарсан сургалт, цэргийн зарим хөтөлбөрт оролцох тухай юм. Өмнөд Осетийн хямралтай холбоотой өрнөдийн орнуудын оросын эсрэг үйлдэлд Орос улс ийм байдлаар хариулав. Умард Атлантын эвслийн удирдлага Гүрж Өмнөд Осетид халдахыг зогсоох боломжтой байсан. Цэргийн ажиллагаа явуулж болохгүй тухай Тбилисид анхааруулсан бол ийм эмгэнэл болохгүй байсан. Харин эсрэгээр Саакашвилийн дэглэмийг шинэ зэвсгээр эрчимтэй зэвсэглэж, НАТО-ийн штаб оршдог Брюсселээс Гүржийг НАТО-д элсүүлэх боломжийн талаар мэдэгдэж байсан. Энэ бүхэн Саакашвилийн дэглэм 8-р сарын 8-нд Өвөркавказын хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсад халдан түрэмгийлэхэд түлхэц болсон. Энгийн ард түмнийг буудан хороох, цус урсгахыг таслан зогсоохын тулд Орос улс энхийг сахиулагч орны хувьд цэргээ Өмнөд Осетид оруулахаас аргагүй болсон. Орос улсын энхийг сахиулах хүчин чармайлтыг дэмжихийн оронд НАТО Гүржийн талд илт орох болсон. Халдан түрэмгийлэгч орон Оросын халдлагад өртсөн хохирогч болж хувирсан юм. НАТО Орос улстай тогтоосон түншийн харилцаагаа гажуудуулах санаачилга гаргав. Орос-НАТО-ийн Зөвлөлийн хүрээнд 8-р сарын 19-нд харилцаагаа түр зогсоох тухай шийдвэр гаргав. Хожим нь АНУ, Их Британи, Канад улс Номхон далайдн Орос улстай хамтран цэргийн сургуулилт хийхээс татгалзав. Ийм нөхцөлд Орос улс НАТО-тай тогтоосон харилцаагаа эргэн харахаас аргагүй боллоо. Өрнөдийн оронд үйл явдал энэ мэт өрнөнө гэж төсөөлөөгүй. Орос-НАТО-ийн хамтын ажиллагааг түр зогсоохо тухай шийдвэр гаргасан нь харамсалтай хэмээн АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Роберт Вуд мэдэгдэв. Олон улсын чухал асуудлыг зохиуцуулахад НАТО-д Оросын дэмжлэг шаардлагатай. Энэ нь юуны түрүүнд АНУ болон түүний түншүүд байлдааны ажиллагаа явуулж байгаа Афганистанд хамаатай гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлэв. «Оросын дэмжлэг НАТО-л нэн чухал. Хангалттай эрс шийдэмгий хирнээ төдий л тодорхой бус баримт бичиг баталсан НАТО-ийн сайд нарын түвшний Зөвлөлийн хуралдааны дараа эвслийн тэргүүлэх гишүүд бидэнд дөхөж танайх Афганистаны талаар НАТО-тай хамтран ажиллахаа зогсоохгүй гэж найдаж байна хэмээн чихэнд шивэгнэж байсан нь дээрхийг баталж байна» гэж С.Лавров хэллээ. Орос улс НАТО-тай тогтоосон харилцааны тухайд хаалга савах бодлогүй байгаа хэмээн Сергей Лавров ойлгууллаа. Брюссель, эвслийн тэргүүн зэргийн гадаад бодлогоос Орос-НАТО-ийн харилцаанаас хамаарна гэж тэр хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>