Foto http://www.novopol.ruАмерикийн нэрд гарсан тоймч, консерватив улс төрч, ерөнхийлөгчид нэр дэвшигч асан Пэтрик Бьюкенен ийнхүү хэлэв. Өмнөд Осетид Гүржийн явуулсан үйл ажиллагаанд Орос улсын үзүүлсэн хариу үйлдэл нь “тэнцвэргүй”, “хэрцгий” байсан хэмээн Ж.Буш үзэж байгаа тухай Бьюкенен Human Events.com вэб хуудсанд бичжээ. Хил дээр мөргөлдөөн гарсны хариуд Ливаныг 35 хоног бөмбөгдөхийг бид Израильд зөвшөөрсөн биш бил үү? Энэ үеэр израилийн хэд хэдэн цэрэг, хоёр хүнийг олзолсон юм. Энэ хэд дахин тэнцвэргүй биш үү? Орос улс тусгаар улсад цөмрөн орсон гэж Ж.Буш хэлжээ. Косово мужаас татгалзуулахын тулд АНУ Сербийг 78 хоногийн турш бөмбөгдөөгүй гэж үү? Абхаз, Өмнөд Осетид санаархаж байгаа Гүржээс Серб хамаагүй их түүхэн эрхтэй биш гэж үү? Энэ хоёр бүгд найрамдах улс Тбилисээс илүү Москваг эрхэмлэж байна. Манай цэргийн холбоо эхэндээ Дорно Европ, цаашлаад Оросын хаяанд хүрсэн гэж ерөнхийлөгчид нэр дэвшигч асан тэмдэглэв. Хуучин Варшавын гэрээний 6 орон, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан гурван бүгд найрамдах улс одоо НАТО-ийн гишүүн болсон. Буш, Чейни нар одоо Украин, Гүржийг Умард Умард Атлантын эвсэлд татан оруулахыг оролдож байна. Москва баруун европыг Варшавын гэрээнд татан оруулж, Мексик, Панамад цэргийн бааз байгуулж, Кубад пуужингийн довтолгооноос хамгаалах радар, пуужин байрлуулбал АНУ ямар байдлаар хандах бол? Бид хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудад цэрэг армийг нь сургаж байгаа шиг Орос, хятадын зөвлөхүүд өмнөд америкийн армийг сургаж эхлэвэл бид ямар хариу үйлдэл үзүүлэх бол? Пэтрик Бьюкенелийн нийтлэлд дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариулжээ. “Индепендент” сонины Руперт Корнуэлл бичихдээ, Бушийн засаг захиргааны бүх гадаад бодлого дараах агуулгатай юм. “Бидний үйлдсэн шиг бус бидний хэлснээр хийцгээ”.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>