Орос улсын үндэсний олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Геннадий Швец манай тоймч Константин Гарибовт жич өгсөн ярилцлагадаа ийнхүү мэдэгдлээ. Олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг хангахад 300 сая доллар зарцуулсан. Сүүлийн дөрвөн жилд дэлхийн спортын томоохон арга хэмжээ зохион явуулахад зарцуулсан нийт зардлын тавны нэгийг аюулгүй байдлыг хангахад зориулжээ. Цагдаа, армийн шилдэг анги нэгтгэлүүд харилцаа холбооны хиймэл дагуулын систем, нисэх онгоц, хөлөг онгоцноос Олимпийн наадмын зочин, тамирчдын эрүүл мэндэд учирч болзошгүй аюул заналд шуурхай хариу үйлдэл үзүүлэх систем, журмыг 24 цагийн турш хангаж байв. Биологи, хими, цөмийн салбарт гарч болзошгүй террорист халдлагыг таслан зогсооход энэ үйл ажиллагаа мөн чиглэж байлаа. Бээжин хотын оруулж байгаа хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийг чанд хянахад наадмыг зохион байгуулагчид онцгой анхаарал хандуулсан юм. Бээжингийн олимпийн наадам Олон улсын олимпийн хорооноос ямар нэг зэмлэл хүртэлгүй хэвийн, тайван болж байна. Зохион байгуулагчид Олимпийн наадмын түүхэнд “хамгийн аюулгүй” наадам зохион явуулах үүргээ биелүүлсэн хэрэг юм. Хятадын мэргэжилтнүүд өндөр чадвартай, мөн ажлаа чанд биелүүлж байгаа болохоор наадам зохион байгуулалттай, сайхан болж байна хэмээн Оросын спортын төлөөлөгчдийн хэвлэлийн төлөөлөгч Геннадий Швец хэлсэн юм. «Бээжинд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг найдвартай байдлыг бодолцон давхар нөөцтэй хэрэгжүүлж байна. Хэтэрхий хатуу байх онц шаардлагагүй ч байж мэднэ. Аюулгүй байдлыг хангах албаны бүх ажилтан ажлаа сайн гүйцэтгэж байгаа нь надад их таалагдлаа. Италийн Туриний өвлийн олимпийн үеэр цагдаагийн зарим ажилтан огт сэтгэл гаргахгүй байгаа нь ажиглагдаж байсан. Энд үнэхээр төгс ажиллаж байна. Спортын объект, тамирчин, зочдын оршин суух газар, тээврийн маршрут гэх мэтчилэн аюулгүй байдалтай холбоотой бүхнийг хамгаалахад Хятадын мэргэжилтнүүд сэтгэлээсээ бас дээд зэргийн мэргэжлийн түвшинд ажиллаж байна. Үнэхээр гайхалтай ажиллаж байна» гэж Геннадий Швец хэлэв. Бээжингийн Олимпийн наадмын үеэр Эрүүгийн цагдаагийн олон улсын байгууллагын тэргүүн Рональд Ноубл болон Олимпийн аюулгүй байдлын удирдлагын хооронд анх удаа шууд холбоо ажиллуллаа. Олимпийн наадам эхлэхийн өмнө Интерпол Бээжинд Хятадын баруун хойд хэсгийн Шиньжааны нутаг дэвсгэрт “Дорно Туркестаны” салан тусгаарлах бүлэглэлийг дэмждэг “Талибан”, “Аль-Каида” бүлгийн зүгээс учирч болох аюул заналыг таслан зогсооход шаардлагатай мэдээллийг өгсөн юм. Террорист аюул хил дамнасан шинжтэй болохыг харгалзан Хятад улс олимпийн наадмын үеэр аюулгүй байдлыг хангахад Орос улс, ШХАБ-ын төв азийн орнуудаас дэмжлэг хүссэн байна. Ийм тусламж үзүүлж, байнга засч залруулж байна. Тухайлбал аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах асуудал Оросын Аюулгүй байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев болон хятадын ажил нэгт нөхдийн Бээжинд хийсэн уулзалтын нэг сэдэв байлаа.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>