Тэдний олонх нь түгшиж байна. Первез Мушарраф улс төрийн тавцангаас бууснаар пакистаны ерөнхийлөгч асан хангалттай сайн тэмцэж байсан олон тооны лалын тулгуур үзэлт бүлэгт дохио болно гэж олонх нь түгшиж байна. Мушарраф ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсноор хятад-пакистаны хил орчмын нутгийн байдал тогтворгүй болж, БНХАУ-ын Шиньжаан-Уйгурын автономит улсын нутаг дэвсгэрийн лалын тулгуур үзэлт бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхжиж, Хятадын энэ хэсэгт террорист ажиллагаа газар авна гэж оросын хятад судлаач нэрд гарсан эрдэмтэн Сергей Лузянин үзэж байна. БНХАУ-ын Шиньжаан-Уйгурын автономит нутагт Талибан болон Аль-Каида бүлгийн үйл ажиллагаатай энэ нь юуны түрүүнд хамаатай гэж Сергей Луязнин үзэж байна. Афганистаны Талибан хөдөлгөөн, Энэтхэгийн кашмирийн салан тусгаарлагчид, Ираны Жандулла хэт даврах бүлэглэлийн тухайд ялгаагүй түгшиж байна. Үйл явдал энэ мэт өрнөвөл Пакистан болон эдгээр орны улс хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Нөгөө талаас эрх баригч эвслийн зарим удирдагч америкийн талыг баримталж байгааг харгалзавал пакистаны шинэ удирдлагын гадаад болон дотоод бодлогод АНУ-ын нөлөө эрс нэмэгдэж магадгүй гэсэн болгоомжлол байна. Тухайлбал Пакистанд америкийн цэрэг оруулах, пакистаны засгийн газрын зөвшөөрөлгүй тус улсын нутаг дэвсгэрт америкчүүд бие даасан цэргийн ажиллагаа явуулахыг Первез Мушарраф эрс эсэргүүцэж байсан. Пакистаны өнөөгийн удирдагчид энэ байр сууриа хадгалж чадах уу? хэрэв чадахгүй бол Пакистан, Хятадын хооронд эдийн засаг, цэргийн салбарт хэдийн тогтсон уламжлалт ойр дотно харилцаа ноцтой алдагдаж магадгүй. Пакистанд америкийн цэргийн тоо нэмэгдсэнээр пакистан-ираны харилцаа ч муудаж магадгүй. Тухайлбал Вашингтон Иран, Пакистан, Энэтхэгт хийн хоолой тавих хамтарсан төсөлд Ираныг оролцуулахгүйн тулд тус улсад улам их дарамт шахалт үзүүлнэ. Пакистанд америйн нөлөө нэмэгдсэнээр Пакистан хожмоо ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болоход сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Одоогоор тус байгууллагад Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улс багтдаг. Пакистан улс Энэтхэгийн адилаар бүс нутгийн энэ нэгдэлд ажиглагчийн статустай бөгөөд бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Эдгээр орны Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийн мэдэгдсэнээр бүс нутагт үйл явдал ийнхүү өрнөвөл Пакистаны ойрын хөрш орнууд их түгшиж байна. Бүс нутагт улс төрийн тогтвортой байдлыг хангах, Пакистантай сайн хөршийг харилцаагаа хөгжүүлэх бодолтой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>